Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр


Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцлаа. Хуралдаанд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн амны хөндийн өвчлөлийн талаарх судалгаа”-ны дүнг АШУҮИС-ийн НАСС-ын хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунцэцэг танилцуулав. Уг судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн 1190 хүүхдийн дунд явуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдийн 86% нь шүд цоорох өвчтэй, шүд цоорох өвчний эрчим нь 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “ӨНДӨР” түвшинд байна. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 44% нь шүд, эрүү нүүрний гажигтай байна.  

Дэд сайд Л.Бямбасүрэн эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн нотолгоонд суурилсан цогц хөтөлбөр боловсруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх зэргийг анхаарч ажиллах талаар зөвлөлөө.  

Холбоотой мэдээ, мэдээлэл