Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд эрүүл мэндийн хүний нөөцийн чиглэлээр хэд хэдэн зорилтууд тусгагдсан. Үүний нэг гол чиглэл нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчлэх асуудал юм.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багтай хамтран “Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 2018 оны 01 сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багийн урилгаар ирсэн тухайн чиглэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн Японы 4 судлаач багш удирдаж явууллаа. Сургалтад Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг зохион байгуулах Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн сургагч багш, эмч нар, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 19 байгууллагын сургалтын албаны ажилтнууд, нийт 50 хүн оролцсон.

Лекц, бүлгийн ажил, туршлагаа хуваалцах зэрэг хосолсон арга зүйгээр явагдсан сургалт нь  “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцаж, анагаах ухааны боловсролын чиг хандлага, эмнэл зүйн орчин дахь эмчийн сургалт, сургалтын арга, суралцагч эмчийн үнэлгээний талаар мэдлэг нэмсэн  үр дүнтэй  болж өнгөрлөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл