Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэ онд Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах төсөл үргэлжилнэ


Монгол Улсын Засгийн Газар 2007 оноос эхлэн Люксембургийн Вант Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламжинд зайн оношилгоо дэмжлэг болох” төсөл хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд төгсгөлийн үе шат болох “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах нь” төсөл 2017-2019 онд хэрэгжих ба нийт төсөв 2 сая 800 ам.доллар юм.

Тус төслийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, төсөвийг зохистой зарцуулах талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Удирдах хорооны хурлын гишүүд хуралдаж, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг санал нэгтэй баталлаа. 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эх, нярайн тусламж, үйлчилгээний бодит өртөг тооцох аргачлалыг боловсруулах, эх барихын эмнэлзүйн ур чадварын лабораторийг ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр нээх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах зэрэг үйл ажиллагаанууд оржээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн  хэлэхдээ Монгол Улсын эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулсан төсөл болсныг илтгээд цаашид төслийг тогтвортой авч явж, нутагшуулахад Монгол улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яам, холбогдох харъяа байгууллагууд онцгой анхаарна гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл