Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хүн төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ


ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, зохицуулагч нарын айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уузлалтыг эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга Виван Лин  Эрүүл мэндийн бүх нийтийн хамралт Явцыг хянах, эрчийг хадгалах , ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Бүсэд тулгарч буй эрүүл мэндийн санхүүжилтийн сорилтууд, үндэсний эрүүл мэндийн даатгалын засаглал, нэгдсэн санхүүжилтэд шилжих нь, мөн стратегийн худалдан авалт хийх зэрэг сэдвийн хүрээнд тус тус илгэлт тавилаа. Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг  тус газрын бүтэц, үндсэн үйл ажиллагаа, сангийн үзүүлэлт, тулгамдаж буй асуудлаар илтгэлийг үргэлжлүүллээ. Тэрээр хэлэхдээ тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн зорилт, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг дэмжсэн, хүн төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох хандлагыг төлөвшүүлэх,  талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Үндэсний зөвлөлийн гишүүд болон даатгалын харилцаанд оролцогч байгууллагуудад ДЭМБ-ын богино болон удаан хугацааны техникийн туслалцааг авах шаардлагатай байгааг онцоллоо.

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл