Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


2018 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга доктор Виван Лин тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.   Төлөөлөгчдийг ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Др.Сергей Диордица нар ахлан, ЭМЯ-ны болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд дагалдан айлчиллаа.

Төлөөлөгчид тус эмнэлэг дээр туршилтаар хэрэгжиж байгаа Эмнэлгийн бие даасан байдлын төслийн явц, хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудал, тус эмнэлгийн санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын ололттой болон бэрхшээлтэй асуудлын талаар эмнэлгийн удирдлагын багтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн төлөөлөгчид энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2010-2013 онд ДЭМБ, ММССангийн дэмжлэг туслалцаатайгаар тус эмнэлэг дээр байгуулагдсан үндэсний хэмжээний үйл ажиллагаатай тархины харвалт, зүрхний шигдээсийн тасгууд, эрчимт эмчилгээний тасаг, зүрх тархины судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.  

Холбоотой мэдээ, мэдээлэл