Дорноговь аймагт нэн шаардлагтай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардуулах арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Дэлгэрэх болон Улаанбадрах сумын ЭМТөвд иж бүрэн тоноглогдсон фургон автомашин, Хөвсгөл, Алтанширээ ,Улаанбадрах, Дэлгэрэх , Сайхандулаан сумын багуудад эмчийн мотоцикл, центрфуг аппарат /цусны шинжилгээний аппарат/, дугуйтай, тумбучка, поток аппарат /физик эмчилгээний аппарат/, эмнэлгийн ор, УВЧ аппарат/шарлагын аппарат/, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг нийт 127,6 сая төнөг төхөөрөмжийг улс болон орон нутгийн хөрөнгөөр шийдэн сум болон эрүүл мэндийн төвүүдэд гардууллаа. Мөн Глобал сангийн хөрөнгө оруулалтаар ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Жене эксперт аппарат /сүрьеэ өвчний оношилгооны аппарат/, Компьютер /иж бүрэн/, ДОХ оношлуур, кварц гэрэл,, Оношлуур, Замын Үүд Нэгдсэн эмнэлэгт Компьютер гардуулан өгсөн юм. Тус арга хэмжээний үеэр 6,4 сая төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн тасагт хүүхэд, нярайн алсын зайн оношилгооны өрөөтэй боллоо. Хүүхэд, нярайн алсын зайн оношилгооны өрөөтэй болсноор Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвтэй онлайнаар холбогдож, тус төвийн эмч нараас эмчилгээ, оношлогоо хийх бүрэн боломжтой болж байгаа юм. Дашрамд дурдахад “Эх, нярайн зайн оношилгоо”-нд холбогдсон 6 дахь аймаг болж байгаа юм.“