Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМДСанг ашигтай зарцуулахад өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг нэвтрүүлнэ


Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлийн урилгаар өнөөдрөөс эхлэн манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид айлчилж байна. Тэдний айлчлалын гол зорилго нь эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн яаманд харъяалагддаг болсонтой холбогдуулан эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болгох,  иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах, улсын төсвийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалаар дамжуулан санхүүжүүлэх, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжих зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэхээр ирсэн юм.

Тэднийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар ярилцлаа. Тэрээр эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өвдсөний дараа биш өвчлөхөөс өмнө гэсэн зарчимыг баримталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн амны хөндийн эрүүл мэнд маш чухал. Энэ чиглэлд даатгалын сангийн хөрөнгө мөнгийг зөв зарцуулна. Тухайлбал шүдний өвчлөлөөс болж 200 гаруй өвчний суурь үүсдэг. Бага балчираас нь шүд цоорохоос урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээнд голлож анхаарна гэлээ.

Айчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга Виван Лин,  Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, Петер Ковлей Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч, Жун Гао, эрүүл мэндийн мэдээлэл, судалгаа, инновацийн багийн зохицуулагч, мөн   Анни Чу,  Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт хариуцсан эдийн засагч нар багтаж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг дуустал 7 хоногийн хугацаатай айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцах, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Мөн эрүүл мэндийн даатгалын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар- ДЭМБ-ын хамтын ажиллагааны стратеги 2017- 2021 он (Country cooperation strategy)-ийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхнээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл