Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн “Томуугийн үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдал”-тай танилцлаа


Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Томуугийн үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдал”-д хяналт хийх хуваарийн дагуу өнөөдөр Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Д.Баясгалангаар ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь 36000 суурин хүн ам болон 5000 хөдөлгөөнт хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь   Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь хүүхдийн 50 ортой ба 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 44 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсгүүдэд агаар шүүгч байршуулж хэвтэн эмчлүүлэгчдийн агаарын орчинг сайжруулсан байна.

Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг сайжруулсан мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор амбулаторийн үзлэг хэвийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг “Налайх ЭМТ” фейсбүүк хаяг, орон нутгийн телевизээр 7 хоног бүр цахим хэлбэрээр, үйлчлүүлэгчдийг гарын авлага, сурталчилгааны материалаар ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл