Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэ сард 13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, БНЭУ суралцана


Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 сард явсан. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сарын 21 нд Япон, БНСУ, БНЭУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. 

Энэ удаагийн сургалтанд  ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, Геронтологийн үндэсний төв, нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар дараахь 5 чиглэлээр  сургалтанд хамрагдана.

Үүнд: 

Сургалтын чиглэл

Сургалтанд хамрагдах хүний тоо

Сургалтанд хамрагдах байгууллагын нэр

Суралцах улс, байгууллага

Суралцах хугацаа /хоног/

2018 он

/1 сард

сургалтанд хамрагдах хүний тоо/

  1.  

Нуруу нугасны дурангийн мэс засал

5

Гэмтэл согог судлалын үндэсний төв

БНСУ

45 хоног

 

I/23 -нд явна.

  1.  

Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний зохион байгуулалт

2

Геронтологийн үндэсний төв

Япон

10 хоног

I/15 –нд явсан.

  1.  

Хавдрын химийн бай эмчилгээ, хими эмчилгээний хордлогын хүндрэл

2

Хавдар судлалын үндэсний төв

Япон

30 хоног

I/21-нд явна.

  1.  

Хүүхдийн хавдарын мэс засал

2

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв

БНЭУ

30 -60 хоног

I/ 26–нд явна.

  1.  

Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл

2

Нийт 5 чиглэлээр 4 байгууллагын 13 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 3 улсад суралцана.

 

 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ эхний ээлжинд БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар явсан. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэйг хэллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл