Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийслэлийн алслагдсан дүүрэгт Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдалтай ажиллаж байна


Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-т оршдог бөгөөд 4400 гаруй суурин хүн амтай. Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь   Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус Эрүүл мэндийн төв нь нийт 15 ортой, үүнээс хүүхдийн 4, насанд хүрэгчдийн 6 ортой. Одоогийн байдлаар хүүхдийн 6 ор ажиллуулж, томуугийн улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй зохицуулан ажиллуулж байна.

Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг сайжруулснаар амбулаторийн үзлэг хэвийн түвшинд байна.

Хоногтоо 10 –аас доошгүй дуудлагатай, 60 км-ын тойрогт дуудлагын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Алслагдсан дүүргийн хувьд сүүлийн үед цус, шээсний анализаторын аппарат, хурдавчилсан оношлуураар 13 төрлийн шинжилгээг хийснээр иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад хийж, хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл