Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монголын эмч дэлхийд үнэлэгдлээ


Францын мэс заспын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ.


Тэрээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг  гардан авсан юм. Ингэсэнээр Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүнээр тодорч байна. 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг монголдоо төдийгүй гадаадад нэвтүүлсэн мөн элэгний төвд байрласан төвөгтэй хавдрын тайралтыг хялбаршуулсан, Монгол улс мэс заслыг санхүүгийн хязгаарлагдмал орчинд элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай, үр дүнтэй сайн хийсэн хэмээн хүндэт гишүүний гэрчилгээ гардуулжээ.   

 

 Тэрээр хэлэхдээ 1731 онд байгуулагдсан Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн болсондоо маш их баяртай байна. Дэлхийн нэр хүндтэй, урт удаан түүхтэй, уламжлалтай, мэргэжлийн байгууллагад хөөцөлдсөөр байгаад үнэлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Тус академийн мэргэжлийн Өндөр зөвлөлийн шийдвэрээр өргөмжлөгддөг. Энэ амжилт спортоор бол Олимпийн алтан медаль бөгөөд олимпийн медальтай дүйцэхүйц шагнал. Энэ бол Монгол улсын мэс заслыг ОУ-ын түвшинд хүлээн зөвшөөрсний баталгаа билээ. Энэ баярт явдлыг тохиолдуулан Монголын үе үеийн мэс засалчиддаа халуун баяр хүргье.гэлээ


 

   

 

Холбоотой мэдээ, мэдээлэл