Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгүүд хэвийн ажиллаж байна


2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэгээр ахлуулсан баг Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, ЭХЭМҮТ-д 10-15 цагийн хооронд ажиллаж, шинэ жилийн баярын өдрүүдээр хүүхдийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, ачаалалтай газар дээр нь танилцаж, дэмжлэг үзүүлж ажиллалаа. 

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 256 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 71 нь хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн үндсэн ор 65, нэмэлтээр 6 ор дэлгэсэн. Хүний нөөцийн хувьд нэмэлтээр 1 резидент эмч, 1 сувилагч ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасагт 4 хүүхэд эмчлэгдэж байна. Эм, хэрэгслийн хувьд антибиотикийн сонголт дутагдалтай байна. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт нийт 73 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн үндсэн ор 60. Нэмэлтээр 10 ор дэлгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн  хүүхдийн эмнэлэгт хоногт 249 хүүхэд үйлчлүүлсэн. Үндсэн 165 ортой, нийт 189 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр 30 ор дэлгэсэн. Эрчимт эмчилгээний тасагт 9 хүүхэд эмчлэгдэж байна. 12 дугаар сарын 30-нд эмч нар хуваарийн дагуу дуудагдаж ажилласан. Тамифлу эм дууссан байна.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт 190 ортой, 208 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 182 нь хүүхэд байна. Хүүхдийн тасгийн 80 ор хүрэлцэхгүйн улмаас насанд хүрэгчдийн 102 орыг суллан хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж ачааллыг зохицуулсан байна. Мөн эмч нарын өрөөг суллан нэмэлтээр ор дэлгэсэн. 00 өрөө байсныг хэвтэн эмчлүүлэх тасаг болгон засварлан ажиллаж байна. Нэмэлтээр 3 сувилагч ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасагт 2 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 1 хүнд хүүхдэд ЭХЭМҮТ-өөс хүүхдийн зөвлөх эмч А.Оюунчимэгийг газар дээр нь зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэв.

ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасгаар нийт 252 хүүхэд үйлчлүүлж, 37 хүүхэд эмнэлэгт хэвтсэн байна. ЯТТ нь үндсэн 6 ортой, нэмэлтээр 15 ор бэлтгэсэн байна. Нэмэлтээр                          8 эмч, 3 сувилагч яаралтай тусламжийн тасагт ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасагт 20 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 7 нь хөдөө орон нутгаас ирсэн хүүхэд байна. Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт 40 хүүхэдтэй. Нэмэлтээр 10 ор дэлгэсэн байна.

Хүүхдийн эмнэлгийн ачаалал их хэвээр байгаа хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг сайн ханган ажиллаж байна

Холбоотой мэдээ, мэдээлэл