Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавьж ажиллаж байна


Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан баг нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн хүлээн авах болон хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллалаа.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн хүлээн авах тасгийн  үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хүлээгдэл үүсч, гомдол гараагүй.Нэмэлтээр 1 эмч, 2 резидент нийт 4 эмч хүлээн авах тасагт ажиллаж байлаа.

ХУД-ийн хүүхдийн эмнэлэг 75 ортой бөгөөд дотрын тасгийг  чөлөөлж 200 хүүхэд авах боломжтой болгосон байна. Эмнэлэгт 187 хүүхэд эмчлүүлж байна. 24 цагийн хугацаанд 104 хүүхэд үзүүлж жижүүрийн хугацаанд 29 хүүхэд хэвтсэн байлаа. 3эмч ажиллаж байсан. Дутагдаж байгаа эм тариа байхгүй. Сувилагч нар нэмэлтээр ажиллаж байгаа болон 3 үйлчлэгчтэй гэрээ байгуулан ажиллуулж байгаа талаар хариуцлагатай жижүүр эмч танилцуулсан.

СХД-ийн хүүхдийн эмнэлэгт  24 цагийн хугацаанд 160 хүүхэд үзүүлж 41 хүүхэд хэвтсэн байна. Хүлээн авах тасагт 2 эмч ажиллаж байсан. 209 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 1 эмч, хүлээн авах тасагт, 2 эмч тасагт үзлэг хийж, хэвтэлт, орны эргэлтийг зохицуулахаас гадна хүлээн авах тасагт давхар ажиллаж байсан. Эм тариа хангалттай. БГД-ийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасагт 5 хүүхэд үзүүлэхээр хүлээж байсан. 270 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 24 цагийн хугацаанд 43 хүүхэд хэвтсэн байна. 3 эмч ажиллаж байна. Орны ачаалал  ихэсч байна. Эм тариа хангалттай байна.

Эргэлт, хяналтын хугацаанд  илэрсэн зөрчил, зохицуулсан байдал:

ХУД-ийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасгаар хүлээгдэл үүсч байгаа тул эмчийн тоог  нэмэх , үзүүлэхээр  ирж байгаа хүүхдүүдийг эрэмбэлж, өндөр халуурсан, биеийн байдал хүнд байгаа хүүхдийг  дугаар харгалзахгүй шууд үзэхийг зөвлөж хүлээгдэл үүсгэхгүй байхаар зохицуулсан. Эмч нэмж ажиллуулахыг Эмнэлгийн даргад үүрэг болгосон.

СХД-ийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээгдэл харьцангуй бага байгаа боловч зарим өрхийн эмнэлэг  ажиллахгүй байгаа тул үл ойлголцол, хүлээгдэл, бухимдал  цаашид үүсэх эрсдэлтэй байгаа тул  НЭМГ-ын даргын тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг  НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Өрхийн эмнэлгийн холбооны тэргүүн Ш.Хажидмаа нарт хэлж, зохицуулах үүрэг өгсөн.

БГД-ийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасагт 5 хүүхэд үзүүлэхээр хүлээж байсан. 270 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 24 цагийн хугацаанд 43 хүүхэд хэвтсэн байна. Хэвтэх бичиг авч түүх нээлгэсэн хүүхдийг ээжийнх нь солих хувцас ирээгүй, хэвтүүлэх ор байхгүй гэдэг шалтгаанаар хүлээн авахын коридорт модон сандал дээр 1 цаг хүлээлгэж байсныг тасагт оруулж, жижүүр эмч сувилагчид зөвлөж, амин үзүүлэлтийг үзэж яаралтай эмчилгээг эхлүүлэхээр болсон.

Холбоотой мэдээ, мэдээлэл