Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2017 ОНЫ 10 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ      


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 7 байгууллага /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УАУХТ, СЭМҮТ/ мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 10 дугаар сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ-ийн амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол УГТЭ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл бүртгэгдээгүй, тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. 

УНТЭ-ийн  амбулаторийн 5 кабинетэд нийт  30 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  байна. Үүнээс: Нүдний кабинет 12 үйлчлүүлэгч 3-6 хоног, мэдрэл /10/ 1-3 хоног, урологи /6/ 1-2 хоног,  бөөр болон уушги судлалын кабинетэд тус  бүр 1 үйлчлүүлэгч 1 өдрийн хүлээгдэлтэй байсан.  

УХТЭ-ийн  амбулаторийн 12 кабинетэд 1-3 хоногийн хугацаанд нийт  189  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд:  бөөр судлалын кабинетэд 24, хоол  боловсруулах эрхтэн судлал 31,  эмэгтэйчүүдийн кабинетэд 10, зүрх судас 29, уушги  судлал 2, мэс засал 3,  мэдрэл  судлал 37,  чих хамар хоолой 1,  булчирхай судлалын кабинет 34, урологи 2, нүд 15  үйлчлүүлэгчийн   хүлээгдэлтэй байна.  

Өмнөх сартай харьцуулахад хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн тоо 27 тохиолдлоор буурсан  байна.   

10-р сард ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  хараа хамгаалах кабинетэд 4-6 хоногийн хугацаанд 16  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн.  


 
Хоёр.  Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 10 дугаар  сард УНТЭ, УХТЭ, УГТЭ, СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

УНТЭ-ийн  хэвлийн эхо 2 хоногийн хүлээгдэлтэй 8, ходоодны дуран 3-6 хоногийн хүлээгдэлтэй 4 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн. 

УХТЭ-т  рентген зураг авахуулахад 1-6 хоногийн хүлээгдэлтэй 36, зүрхний цахилгаан бичлэг  1-6 хоногийн хүлээгдэлтэй 23,  хэвлийн эхо 15 хүртэл хоногоор 71, дурангийн шинжилгээ 15 хүртэл хоног 26,  нүдний уг дурандуулахад 6 үйлчлүүлэгч  1-2 хоног, КТГ хийлгэхээр  1 үйлчлүүлэгч   1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.  

УГТЭ-т зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд /39  үйлчлүүлэгч/ 1 хоног, рентген  зураг /32/, тархины цахилгаан бичлэг /1/,  хэвлийн эхо /8/,   доплерографийн шинжилгээ /13/, зүрхний эхо /8/ тус бүр 1-2 хоногийн хүлээгдэлтэй байна.   

СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийлгэхээр 196 үйлчлүүлэгч бүртгэгдсэний 140 өдөртөө, 34 үйлчлүүлэгч 1 хоног, 8 үйлчлүүлэгч 2 хоног, 12 үйлчлүүлэгч 3-6 хоног, 2 үйлчлүүлэгч 7-14 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  


 

Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 10 дугаар  сард УНТЭ, УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.

УНТЭ-т цусны шинжилгээ өгөхөд 1-2 хоногийн хугацаанд 39 үйлчлүүлэгч, биохимийн шинжилгээ 5 үйлчлүүлэгч 1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн.  

УХТЭ-т   цусны шинжилгээ 53, бактериологи 24  үйлчлүүлэгч тус бүр 6 хүртэл хоног,  серологи 4,  шээсний шинжилгээ 59, биохими 333, иммунологи шинжилгээнд  22 үйлчлүүлэгч тус бүр 1-2  хоног, коагулограмм  1, цитологийн шинжилгээнд 1 үйлчлүүлэгч   тус бүр 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-т иммунологи шинжилгээнд  36, биохими 92 үйлчлүүлэгч 1-6 хоног,  коагулограммын  шинжилгээнд  27 үйлчлүүлэгч  1-2 хоног, бактериологи 10 үйлчлүүлэгч 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

Төв эмнэлгүүдийн  лабораторийн  кабинетийн 10-р  сарын   хүлээгдлийг  үйлчлүүлэгчийн тоогоор  харьцуулсан нь:  

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  10 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, УАУТХ  бүртгэн мэдээлсэн. ГССҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 10-р сард хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  

УНТЭ-ийн зүрх судасны тасагт 1, мэс заслын тасагт 2, чих хамар хоолойнд 2, хоол боловсруулах  эрхтэн  судлалын тасагт 3 үйлчлүүлэгч  хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн.  

УХТЭ-т өмнөх  сард 129 тохиолдол бүртгэгдэж  байсан бол 10-р сард 228  үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 14 хүртэл хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Зүрх  судасны тасаг 33,  уушиг тасаг 21, мэс засал 32, уламжлалт эмчилгээний тасагт 16 үйлчлүүлэгч тус бүр 14 хүртэл хоног, бөөр судлалын  тасагт 5, чих хамар хоолойн тасагт 4 үйлчлүүлэгч тус бүр  3-6  хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 93 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн  байна. Үүнээс: мэдрэлийн мэс засалд 20 үйлчлүүлэгч 30 хүртэл хоног,  мэс засал 8, зүрх судасны  тасагт 13, уушги 12,  мэдрэлийн тасаг 14, чих хамар хоолой 18 үйлчлүүлэгч  1-6 хоног,  хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасагт 5, уламжлалт эмчилгээний тасагт 1-3 үйлчлүүлэгч 1-3 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-ийн  эрсдэлтэй жирэмсэн  судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр 1-3 хоногийн хугацаанд 3, эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт 1-6 хоногийн хугацаанд 3 үйлчлүүлэгч хүлээж  үйлчлүүлсэн.  

УАУТХ-ийн уламжлалт эмчилгээний тасагт өмнөх сард 42 үйлчлүүлэгч 14 хүртэл  хоногоор хүлээж  үйлчлүүлсэн бол 10-р сард 46 болсон байна. Үүнээс 20 үйлчлүүлэгч 1-3 хоног, 17 үйлчлүүлэгч 3-6 хоног, 9 үйлчлүүлэгч 7-14 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 40 үйлчлүүлэгч  байгаа нь өмнөх сартай /127/ харьцуулахад  87 тохиолдлоор буурсан байна. Тус  тасагт  хэвтүүлэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 1, 3-6 хоног  19, 7-14 хоног 14, 15-30 хоног 6  хоногийн хугацаанд хүлээж байна.  



Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 7 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн мэдрэл, дотрын тасаг, Багануур дүүргийн  ЭМТ-ийн мэдрэл, БЗД-ийн  НЭ-ийн дотрын тасаг, Наркологийн төв  тус бүр  15-30  хоногийн хүлээгдэлтэй  үйлчлүүлсэн байна.  

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2017 оны 10-р  сарын  хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдлийг хүснэгтээр харуулав. 

Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  10 дугаар  сард  22912  дуудлага бүртгэгдсэний   31,8%-ийг 0-20 минутад, 29,4%-ийг 21-40 минутад, 21,6%-ийг 41-60 минутад, 17,2%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.  Түргэн тусламжийн төвд  өмнөх сард 22155 дуудлага  ирсэн бол  10 дугаар  сард  757  тохиолдлоор  нэмэгдсэн байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА  

Холбоотой мэдээ, мэдээлэл