Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2017 ОНЫ 8 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ  


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9   байгууллага мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 8 дугаар сард   УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан байна.  Үүнд:  

УНТЭ-ийн  амбулаторийн 10 кабинетэд   хүлээгдэл  бүртгэгдсэнээс     зүрх  судас /11 үйлчлүүлэгч/, мэдрэл судлал  /43/, нүд судлал /44/, урологи /24/ тус бүр 1-7 ба түүнээс дээш   хоногийн хугацаанд, бөөрний  кабинет /6/, чих хамар хоолой /45/,  хоол боловсруулах  эрхтэний кабинет  /46/, нүдний даралтны кабинет /16/ тус бүр  1-6 хоног,  уушги судлалын кабинет /8/ 3 хоног,  булчирхай  судлал  /7/ 1-2 хоногийн хүлээгдэлтэй байна.  Нийт 186 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байгаа нь өмнөх  сараас 134 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тус  эмнэлгийн амбулаторийн хоол боловсруулах эрхтэн судлал, чих хамар хоолой, нүдний кабинетэд хамгийн олон үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  бол  зүрх судас, мэдрэл, нүд, урологийн кабинетэд  хамгийн олон хоногийн хүлээгдэл  бүртгэгджээ.  

Өмнөх сард тус эмнэлгийн амбулаторийн 8 кабинетэд /бөөр,  зүрх  судас, мэдрэл,  нүд,  чих хамар хоолой, булчирхай  судлал,   урологи,  үе  судлал/   1-2 хоногийн хугацаатай  нийт 52 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж байсан.  

УХТЭ-ийн  амбулаторийн 11 кабинетэд 1-3 хоногийн хугацаанд нийт  163   үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд:  бөөр судлалын кабинетэд 11, хоол  боловсруулах эрхтэн судлал 46,  эмэгтэйчүүдийн кабинетэд 24  үйлчлүүлэгч 1-3  хоног,  зүрх судас 30, уушги  судлал 10, мэс засал 7,  мэдрэл  судлал 18, нүд 5, кабинет тус бүр  1-2 хоног,  чих хамар хоолой 10,  уламжлалт 1, булчирхай  судлалын кабинет 1  тус бүр 1 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн тоо 73 тохиолдлоор буурсан боловч  бөөр судлал, хоол боловсруулах, эмэгтэйчүүд, мэс  заслын кабинетын хүлээгдлийн хугацаа 1 хоногоор нэмэгдсэн байна.  

Өмнөх сард  УХТЭ-ийн  амбулаторийн 9 кабинетэд 1-2 хоног, 1 кабинетэд /зүрх судасны/ 1-3 хоногийн хугацаатай,  нийт 236  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

УГТЭ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл  бүртгэгдээгүй, тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна.


8-р сард ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн 7 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн. Зүрх судасны кабинетэд  142 үйлчүүлэгч 2-7 хоног,  нүд, мэдрэлийн  кабинетэд   тус бүр 138,   шүдний эмчилгээ 69, хараа хамгаалах 141, сонсгол судлал 67, эрүү нүүрний гажиг засал 65 үйлчүүлэгч  тус бүр 1-7 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад   зүрх судас, мэдрэл, нүд, шүдний эмчилгээний кабинетуудад хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн тоо  буурсан боловч,  хүлээх хугацаанд өөрчлөлт ороогүй байна.  ЭХЭМҮТ-д цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд e_health  программыг шинэчлэн суулгаж байгаатай холбогдуулан  анхан  болон давтан үзлэгийг давхцуулан бүртгэж байна.  


 
ХСҮТ-ийн  10 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс элэг цөс  нойр булчирхайн  мэс заслын кабинет 24, эмэгтэйчүүдийн кабинет  32, хими эмчилгээнд  15 үйлчлүүлэгч  1-6 хоног, туяа эмчилгэээд 14, хавдрын кабинет 20  үйлчлүүлэгч тус бүр 2-3 хоног, зүрх судас 26, толгой хүзүүний мэс заслын кабинетэд 14 үйлчлүүлэгч  тус бүр 1-3 хоног,   цээжний хөндийн мэс заслын кабинетэд 32 үйлчлүүлэгч  1-2 хоног,  хөнгөвчлөх эмчилгээнд 9, мэс засал 5 үйлчүүлэгч тус бүр 1 хоногийн  хүлээгдэлтэй  байна. Өмнөх сартай харьцуулахад цээжний хөндийн мэс засал, элэг цөс нойр булчирхайн мэс засал, толгой хүзүүний мэс засал, хөнгөвчлөх  эмчилгээний кабинетийн хүлээгдэл буурсан бол эмэгтэйчүүдийн мэс засал кабинетийн хүлээгдэл  нэмэгдсэн байна.  



Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 8 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  кабинетуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна.   

УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс  рентген 2 хоног, хэвлийн эхо, холтер, тархины цахилгаан бичлэг, доплерграфи, захын  судасны эхо,  бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ  хийлгэхэд 3-6 хоног,  CT/MRI  7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.  

УХТЭ-т  рентген зураг /30 үйлчлүүлэгч/, доплерографийн шинжилгээ /5/,  ходоодны дурангийн /17/ шинжилгээ хийлгэхэд  1-2 хоног, зүрхний цахилган бичлэг /16/, хэвлийн эхо  /22/,  нүдний уг дурандуулах, КТГ хийлгэхэд  1 хоногийн хүлээгдэл  бүртгэгдсэн  байна. Өмнөх сартай харьцуулахад тус эмнэлгийн оношлогооны кабинетуудаас эхо, зүрхний цахилгаан бичлэгийн хүлээгдлийн хугацаа багасаж, доплерографийн шинжилгээний хүлээгдэл 1 хоногоор нэмэгдсэн байна.   

УГТЭ-т зүрхний цахилгаан бичлэг /20  үйлчлүүлэгч/ 1 хоног, рентген  зураг /14/, холтер /4/, зүрхний эхо /9/ тус бүр 1 -2 хоног, тархины цахилгаан бичлэг /9/ 3-6 хоног, доплерографийн шинжилгээ /18/ 7-14 хоног  харин хэвлийн эхо /73/, дурангийн шинжилгээ /9/,  15-аас дээш  хоногийн хүлээгдэлтэй  байна.   

ХСҮТ-ийн хэвлийн эхо шинжилгээ 3-6 хоног, СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 98 үйлчлүүлэгч 1-3 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  



Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 8 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.

УНТЭ-т  цусны  шинжилгээ  өгөхөд 1-2  хоногийн хугацаанд нийт 52 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Лабораторийн  бусад шинжилгээ тус эмнэлэгт хүлээгдэлгүй үйлчилсэн  байна.  Өмнөх сард  тус эмнэлэгт цус, биохимийн шинжилгээ 1-2 хоногийн хүлээгдэлтэй байсан байна.   

УХТЭ-т  цусны шинжилгээ 50,   шээсний шинжилгээ 64, биохими 314, бактериологи 12,  иммунологи шинжилгээнд  17 үйлчлүүлэгч тус бүр  2 хоног, серологи 8, цитологи 4, коагулограммын  шинжилгээнд  4 үйлчлүүлэгч тус бүр   1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  Өмнөх сарын хүлээгдэлтэй харьцуулахад тус эмнэлгийн лабораторийн хүлээгдлийн  хугацаа нэмэгдээгүй /1-2 хоног/ харин  хүлээж буй үйлчлүүлэгчийн тоо буурсан байна.

УГТЭ-т   иммунологийн  шинжилгээнд  36, ерологийн шинжилгээнд 10, коагулограмм шинжилгээнд  30 үйлчлүүлэгч  тус бүр 1-6 хоног, биохимийн шинжилгээ өгөхөд 70 үйлчлүүлэгч  1-2 хоног    хүлээж  үйлчлүүлсэн байна. Өмнөх сард УГТЭ-ийн лабораторийн шинжилгээнд   ЦЕШ, цусны шинжилгээ хийлгэхэд 14 хүртэл хоногийн хүлээгдэлтэй байсан  бол энэ сард тус шинжилгээнүүд хүлээгдэлгүй үйлчилсэн байна. Бусад шинжилгээнүүдэд  хүлээж  үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн тоо буурсан  байна.  


 
Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  8 дугаар  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, УАУТХ  бүртгэн мэдээлсэн.  

УНТЭ-ийн хоол  боловсруулах эрхтэн  судлалын  тасагт 1 үйлчлүүлэгч 1 хоног,  дотоод шүүрлийн  тасагт 2 үйлчлүүлэгч 7-14 хоног  хэвтэж  эмчлүүлэхээр  хүлээж үйлчлүүлсэн байна. Өмнөх  сард зүрх судас, нүдний тасагт нийт 3 үйлчлүүлэгч 1 хоног, урологийн тасагт 4  үйлчлүүлэгч 3 хоног, чих хамар хоолой, хоол  боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасагт  нийт 7  үйлчлүүлэгч 14  хоног хүртэл  хугацаагаар хэвтэн эмчлүүлэхээр хүлээж үйлчлүүлжээ.  

УХТЭ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл өмнөх  сард 6 1 тохиолдол бүртгэгдэж  байсан бол 8-р сард 50 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 1-14 хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Бөөр судлалын  тасагт 3, мэс засал 34 үйлчлүүлэгч  1-14 хоног, мэдрэлийн тасагт 13 үйлчлүүлэгч 1-6 хоног хэвтэж  эмчлүүлэхээр хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 50 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн  байна. Үүнээс: мэдрэлийн мэс засалд 12, зүрх судасны  тасагт 8 үйлчлүүлэгч  7-14 хоног, бөөр судлал 4, уушгины  тасагт 10, мэс засал 5, мэдрэл 6, чих хамар хоолойн тасагт  3 үйчлүүлэгч тус бүр 1-6 хоног, хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасагт 2 үйлчлүүлэгч 1-3 хоног  хүлээж  үйлчлүүлжээ. Өмнөх сард тус эмнэлэгт 47 үйлчлүүлэгч  хэвтэн эмчлүүлэхээр 1-14 хоног  хүртэл  хугацаагаар хүлээж үйлчлүүлсэн байна.  



ХСҮТ-ийн мэс заслын тасаг 10 үйлчлүүлэгч 1-6 хоног, элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын  тасагт 56 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэнээс  1-3 хоногоор 14, 3-6 хоногоор  12, 7-14 хоног 12, 15-30 хоног 18 үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй байна.  

Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 43, өдрийн хими эмчилгээний тасагт 95 үйлчлүүлэгч  тус бүр 1-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Хими эмчилгээний тасагт хүлээгдэлгүй байгаа ч 55  үйлчлүүлэгч  хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгүүлсэн тухайн эмчилгээг тодорхой давтамжаар давтан хийдэгтэй холбоотой байна.  

ГССҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 8-р сард хүлээгдэл бүртгэгдээгүй  бол ЭХЭМҮТ-ийн эрсдэлтэй  жирэмсэн судлалын тасагт 1 үйлчлүүлэгч 1-3 хоног,  эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт 3 үйлчлүүлэгч 1-6 хүртэл  хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  

УАУТХ-ийн уламжлалт эмчилгээний тасагт өмнөх сард 28 үйлчлүүлэгч 1-6 хоногоор хүлээж  үйлчлүүлсэн бол 8-р сард 16 болж 12 тохиолдлоор буурсан байна. Үүнээс 10 үйлчлүүлэгч 1-3 хоног, 6 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээсэн байна.

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 102 үйлчлүүлэгч  байгаа нь өмнөх сартай /53/ харьцуулахад  49 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тус  тасагт  хэвтүүлэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 18, 3-6 хоног  18, 7-14 хоног 16, 15-30 хоног 31, 1 сараас дээш хоногийн хугацаанд 19 үйлчлүүлэгч хүлээж байна. 7-р сард тус  тасгийн хүлээгдэл хугацааны хувьд 30 хүртэл хоног байсан бол 8-р сард хүлээгдлийн хугацаа нэмэгдсэн байна.  



Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 8 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Налайх дүүргийн НЭ-ийн дотрын тасагт 1 үйлчлүүлэгч 1 сараас дээш, СХД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасагт 21, дотрын тасагт 10 үйлчлүүлэгч 15-30  хоногийн хугацаанд  хүлээж  үйлчлүүлсэн байна.  



Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  8 дугаар  сард  29678  дуудлага бүртгэгдсэний   35,6%-ийг 0-20 минутад, 32,7%-ийг 21-40 минутад, 18,5%-ийг 41-60 минутад, 13,3 %-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна. 

Түргэн тусламжийн төвд  8 дугаар  сард  өмнөх сараас 5838-аар олон дуудлага  ирсэн  байна. Хүрч үйлчлэх тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 0,4%-иар, хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчилсэн  тохиолдол  0,5%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА  

Холбоотой мэдээ, мэдээлэл