Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар үүрэг, даалгавар өглөө


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар нийслэлийн болон аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд цахим хурал хийж, шинэ жилийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, тасралтгүй хангаж ажиллах, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

Тархвар судлалын 51 дэх долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 3.0 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 1.0 хувиар их байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 54.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Иймд баярын үеэр гарах яаралтай тусламж, үйлчилгээ, бэлэн байдал, хүлээгдэл, өвчтөн шилжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах талаар үүрэг, даалгавар өглөө.

Үүнд:

  • Эмчилгээ, үйлчилгээний стандарт, дүрэм журмыг сайтар мөрдөж ажиллах
  • Болзошгүй аюул, осол, гэмтэл, хордлогын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах
  • Алсын болон ойрын түргэн тусламжийн дуудлаганд явах унааг бэлэн байлгах, шатахууныг  хангалттай хэмжээгээр нөөцлөх;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл болон эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулах;
  • Болзошгүй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах, ор дэлгэх тооцоо, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах;
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчөл гаргахгүй байх, байнгын хяналт тавьж ажиллах;
  • Томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдал, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;
    1. Эмнэлгийн орны ачааллыг зохицуулах, орны тоог нэмэгдүүлэх, нэмэлт эмнэлэг дэлгэх төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн болон хэсэгчлэн шилжүүлэх;
    2. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе шаттай уялдуулан түргэн тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтэн, автомашиныг нэмэлтээр гаргах, сум, тосгон өрхийн эрүүл мэндийн төвийн болон амбулаторийн үзлэгийн цагийг уртасгах болон эмч, мэргэжилтнийг илүү цагаар ажиллуулах асуудлыг зөв зохистой зохион байгуулах;
    3. Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтийн байнгын хяналтыг сайжруулж, хариу арга хэмжээг шуурхай авах;
  • Багаар ажиллах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл