Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


     Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу хүлээгдлийн  мэдээ ирүүлэх  12 байгууллагаас 2 дугаар сард  эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9   байгууллага мэдээ ирүүлсэн.  
 Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторын  эмчийн үзлэгийн хүлээгдэл:

     2017 оны 2 дугаар сард   УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторын  эмчийн үзлэг хүлээгдэлтэй,  харин  мэдээ ирүүлсэн бусад  эмнэлгүүд /УНТЭ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ/ хүлээгдэлгүй ажилласан  байна.  Тухайлбал:  


     ХСҮТ-ийн  амбулаторын 9  кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэнээс  хамгийн олон  үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй кабинетийн тоонд  хими эмчилгээ-/48 үйлчлүүлэгч/, элэг, цөс, нойр булчирхайн мэс  засал-/46 үйлчлүүлэгч/, эмэгтэйчүүд судлал-/44 үйлчлүүлэгч/, цээжний хөндийн мэс заслын  кабинет-/37 үйлчлүүлэгч/  тус тус орж байна. Элэг, цөс, нойр булчирхайн мэс  засал, хөнгөвчлөх,  хими эмчилгээний  кабинетын  хүлээгдэл  өмнөх сараас 3-12  тохиолдлоор   нэмэгдсэн бол бусад /зүрх судас, уушги судлал, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд судлал, туяа эмчилгээ, толгой хүзүүний мэс засал/ кабинетуудын   үйлчлүүлэгчийн хүлээгдэл  1-р  сартай  харьцуулахад  5-30 тохиолдлоор  буурчээ.  


     ЭХЭМҮТ-ийн амбулаторын  3 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс  нүдний кабинетэд 7 хоногоос дээш хугацаагаар 7 хүн бүртгэгдсэн нь өмнөх сарын түвшинд байна. Тус эмнэлгийн зүрх судас,  мэдрэлийн тасаг тус бүр 1 хоногийн хүлээгдэлтэй 1,1  үйлчлүүлэгч бүртгэгдсэн байна.  


     УХТЭ-ийн хувьд  амбулаторын  12  кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэнээс  уушги, бөөр судлалын тасагт  тус бүр 7, зүрх судас,  хоол  боловсруулах, булчирхай судлал, мэдрэлийн тасагт  тус бүр-6, мэс засал, чих хамар хоолойн тасагт  тус бүр-5, уламжлалт эмчилгээний тасагт 3 үйлчлүүлэгч  1-3 хоногийн  хүлээгдэлтэй  байна.  


     Амбулаторын  үзлэгийн  хүлээгдлийг 1-р  сарын хүлээгдэлтэй харьцуулахад  УХТЭ-ийн бөөрний  кабинет  1-р  сард 34 үйлчлүүлэгч  байсан бол 2-р сард 7, зүрх судасны кабинет 1-р сард 34, 2-р сард 6, уушгины кабинет 1-р сард 21, 2-р сард 7, мэс заслын кабинет  1-р сард 29, 2-р сард 5, мэдрэл  судлал 1-р  сард  38,  2-р сард 6, хоол боловсруулах эрхтэн судлал 1-р  сард 41, 2-р  сард 6  болсон бол  ХСҮТ-ийн зүрх  судасны кабинет 1-р  сард 54, 2-р  сард 24, мэс заслын кабинет 1-р  сард 23, 2-р  сард 8, эмэгтэйчүүд судлалын  кабинет 1-р  сард 60, 2-р  сард 44, туяа  эмчилгээ 1-р  сард 18, 2-р  сард 13, толгой хүзүүний мэс  заслын кабинет 1-р  сард 22, 2-р  сард 15  болж  хүлээгдэл    буурсан байна.   ЭМС-ын   2017 оны  А/48 тушаалаар   амбулаторын зарим үзлэг, шинжилгээг 20 цаг хүртэл  хийж  гүйцэтгэх  болсонтой   холбогдуулан  2-р  сард  амбулаторын  тусламж  үйлчилгээний  хүлээгдэл   буурсан үзүүлэлттэй байна.  

2017 оны 2-р  сард  УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторын  эмчийн үзлэгт хамрагдахаар  хүлээж байгаа үйлчлүүлэгчийн тоо.   /үзлэгийн  кабинетийн төрлөөр/ 
 
 
УХТЭ, ХСҮТ-ийн 2017 оны  1  болон  2-р  сарын   амбулаторын   зарим үзлэгийн  хүлээгдлийн  харьцуулалт. 
 
 
 Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:   

    2017 оны 2-р  сард 6 эмнэлэгт  оношлогооны  кабинетийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

    УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс  холтер  хийлгэхээр 37 үйлчлүүлэгч   6  хоног,  бүдүүн шулуун гэдэсний дуран хийлгэхээр 39 үйлчлүүлэгч  3 хоногийн хүлээгдэлтэй бүртгэгджээ.   Дурангийн шинжилгээ хийлгэхээр 1-р  сард  75 үйлчлүүлэгч  хүлээж  үйлчлүүлсэн  бол  2-р  сард 39 болж  36 тохиолдлоор хүлээгдэл буурсан  байна.  


     1-р  сард УНТЭ-ийн  MRI-35, захын судасны эхо-29, радио иммунологийн  оношлогоо-128  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж байсан бол  2 -р  сард дээрх оношлогоонуудад  хүлээгдэл огт бүртгэгдээгүй   байна.  


     2-р сард УХТЭ-ийн  рентген, нүдний уг дурандуулах, эхо, дурангийн тасаг  1-2 хоногийн хүлээгдэлтэй байлаа. Тус эмнэлгийн рентген оношлогоо 1-р  сард  34 үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй  байсан бол 2 -р  сард  49 болж 15 тохиолдлоор, эхо 7 тохиолдлоор  өмнөх  сараас нэмэгдсэн байна. Харин дурангийн шинжилгээ өмнөх сард 14 үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй байсан бол 2-р  сард 9 болж, 5 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.  


     УГТЭ-ийн рентген,  допплерографи, эхо, хэвлийн дуран, тархины цахилгаан бичлэгийн оношлогоонд  3-6 хоногийн хүлээгдэл бүртгэгдсэн.  


     ХСҮТ-ийн  хэвлийн эхо   6 хоног, ЭХЭМҮТ-ийн  тархины цахилгаан бичлэг 1 хоногийн хүлээгдэлтэй байна. СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 101 үйлчлүүлэгч 115 хоног хүртэл  хугацаагаар  хүлээж үйлчлүүлсэн  ба энэ  нь  өмнөх сарынхаас 79 тохиолдлоор буурсан байна.  
     ГССҮТ-ийн оношлогооны кабинет хүлээгдэлгүйгээр  тусламж  үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. 
 
УХТЭ-ийн оношлогооны кабинетийн 1, 2-р  сарын  хүлээгдлийн харьцуулалт:  
 
 
Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторын шинжилгээний хүлээгдэл:  

      2017 оны 2-р  сард  лабораторын шинжилгээний хүлээгдэл 3 эмнэлэгт  бүртгэгдсэн байна.  
Биохимийн шинжилгээ  УНТЭ-т  142 хүн 3 хоног, УХТЭ-т  105  үйлчлүүлэгч 1-2 хоногийн  хүлээгдэлтэй  байгаа нь  хамгийн  олон  үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй  шинжилгээ  байна.  


     УХТЭ-т  цусны шинжилгээ 1-2 хоногийн  хүлээгдэлтэй 13,  бактериологи  1-2 хоногийн хүлээгдэлтэй 35,   иммунологи 1 хоногийн хүлээгдэлтэй 5, серологийн  шинжилгээ 1-2 хоногийн хүлээгдэлтэй  5  үйлчлүүлэгчийн  хүлээгдэл бүртгэгдсэн  байна.  
     УХТЭ-ийн  бактериологийн шинжилгээ 1-р сард 25 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байсан бол  2 -р сард  35 болж  10 тохиолдлоор  нэмэгдсэн байна.  Цус, биохими, иммунологийн шинжилгээ өгөх үйлчлүүлэгчийн хүлээгдлийн тоо өмнөх сараас буурсан хандлагатай байна.  
     УГТЭ-т   1-р сард цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ 7-14 хоногийн хүлээгдэлтэй байсан бол 2-р  сард  1-3 хоногийн хүлээгдэлтэй болж буурсан.  
    Хүлээгдлийн мэдээ ирүүлсэн бусад /ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ/   эрүүл мэндийн  байгууллагуудын лабораторын  тусламж үйлчилгээнд  хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  
 

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

    2017 оны  2-р  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдэл   УХТЭ-т  1-3 хоног, ЭХЭМҮТ-ийн эрсдэлтэй жирэмсэн, эмэгтэйчүүдийн эмгэгийн тасагт  1-3 хоног, УГТЭ-т 1-15 хоног, ГССҮТ-д 7 хоног, ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн тасаг, хөнгөвчлөх эмчилгээ, хими эмчилгээний  тасгуудад  1-15 хоног, СЭМҮТ-ийн стрессийн шалтгаант  сэтгэцийн  эмгэг судлалын клиникт  1- 30 хүртэл хоног, УАУТХ-д  1-30 хүртэл хоногийн хүлээгдэлтэй байна. УНТЭ хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэлгүй ажиллажээ.  

   УХТЭ-ийн бөөр судлал, зүрх судас, мэс  засал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын тасгуудын хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдэл өмнөх сартай  харьцуулахад 923 тохиолдлоор багасч, хүлээгдлийг бууруулан ажилласан байна.  

    УГТЭ-ийн зүрх судас, бөөр, нүд, чих хамар хоолой, элэг,цөс, нойр булчирхай,  мэдрэлийн мэс заслын тасгийн 2-р сарын хэвтүүлэн эмчлэх хүлээгдлийг 1-р сартай харьцуулахад   7-21 тохиолдлоор  буурсан байна. Харин уушгины тасгийн хүлээгдэл  өмнөх сараас 4 тохиолдлоор нэмэгдсэн байна.  

    УАУТХ-д  өмнөх сард  хэвтэн эмчлүүлэх 246   үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж байсан бол 2-р сард 61 болж 185 буюу 75,2%-иар үйлчлүүлэгчийн  хүлээгдлийг бууруулсан байна.  
    ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслийн  тасаг 2-р сард 189 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байснаас 106 буюу 56% нь 1-3 хоног, 16,5% нь 3-6 хоног,  13,2%  нь 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. 1-р сард тус тасгийн хүлээгдэл 168  байсан  ба 2-р сард  хэвтэх хүлээгдэл 21 тохиолдлоор нэмэгдсэн байна.  

    Хөнгөвчлөх  эмчилгээний тасгийн хүлээгдэл 43 байсан нь өмнөх сарын түвшинд байгаа ба эдгээрийн 18%  нь 3-6 хоног, 44% нь 15-30 хоногоор  тусламж  үйлчилгээнд хамрагдахаар  хүлээж  байна. Туяа  болон хими  эмчилгээ, толгой хүзүүний мэс заслын тасгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл  өмнөх сараас 1-22 тохиолдлоор нэмэгджээ.  

    СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 71 байгаа нь өмнөх сартай /121/ харьцуулахад  58,6%-иар буюу 50 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. 2-р  сард  тус  тасагт хэвтүүлэн эмчлүүлэх хүлээгдэлтэй нийт үйлчлүүлэгчдийн 45% нь 15-30 хоног, 28%  нь 1 сараас дээш хугацаагаар  хүлээж байна. 1-р сард 15-30 хүртэл хоногоор 87 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байсан бол 2-р сард 32 болж 55 тохиолдлоор буурсан  боловч  1 сараас  дээш хугацаагаар хүлээж байгаа үйлчлүүлэгчийн тоо 1 сарынхаас 11 тохиолдлоор нэмэгдсэн байна.  
 
1, 2-р  сарын  хэвтүүлэн эмчлэх хүлээгдлийг  тасгаар харьцуулахад:  
 
Тав. НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:   

     СХД-ийн ЭМТ-ийн ахмадын тасаг 7 хоног, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн дотрын тасаг 15 хоног, Налайх дүүргийн ЭМТ–ийн дотор, уламжлал, мэдрэлийн тасаг 7 хоног, Баянгол дүүргийн ЭМТ-ийн дотор,  мэдрэлийн тасаг 7 хоног, наркологийн төв 7 хоногийн хүлээгдэлтэй,   Чингэлтэй, Багануур  дүүргийн ЭМТ,СХД, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн  нэгдсэн эмнэлгүүд  хэвтүүлэн эмчлүүлэх хүлээгдэлгүй   үйлчилсэн байна.  

  1-р сартай харьцуулахад хэвтүүлэн эмчлэх тусламж  үйлчилгээний хүлээгдэл НЭМГын харьяа байгууллагуудад буурсан байна.  

     Мэдрэлийн тасгийн хүлээгдэл СХД-ийн ЭМТ-д 14, НД-ийн  ЭМТ 6, БГД -ийн ЭМТ-д  нийт  25 тохиолдол  бүртгэгдсэн  нь  өмнөх сараас 9-30 тохиолдлоор буурсан бол ХУД-ийн ЭМТ-д 3 тохиолдлоор нэмэгдсэн байна.        Өмнөх  сартай харьцуулахад  дотрын тасгийн хүлээгдэл бүх  дүүргийн  эмнэлгүүдэд  буурсан байна. СХД-ийн ЭМТ  өмнөх сард 56 үйлчлүүлэгч 30 хүртэл хоногоор хүлээж  байсан бол 2-р сард 2 үйлчлүүлэгч 3 хоногийн хүлээгдэлтэй бүртгэгдсэн байна. ХУД-ийн  ЭМТ–ийн дотрын тасгийн хүлээгдэл  1-р  сард 74 байсан  бол  2 сард 70 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байна. НД-ийн ЭМТ-ийн хүлээгдэл 6 болж өмнөх сараас 9 тохиолдлоор, БГД-ийн  хүлээгдэл 42 болж өмнөх сараас 61 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй  байна.  

    Өмнөх сард ЧД-ийн ЭМТ-5, БЗД-ийн  НЭ-12, ХУД-ийн НЭ-7  үйлчлүүлэгчийн хүлээгдэл  байсан бол энэ сард  тус тасгуудад  хүлээгдэл бүртгэгдээгүй  байна.  СХД-ийн ЭМТ-ийн ахмадын тасгийн хүлээгдэл 1-р сард 173 байсан бол 2-р сард 72 болж, 41,6%-иар буурчээ.  

  БНД-ийн ЭМТ-ийн хавдрын тасаг өмнөх сард хүлээгдэлгүй байсан боловч 2-р сард 6 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

    Наркологийн эмнэлэгт  25 үйлчүүлэгчийн хэвтүүлэн эмчлэх хүлээгдэл бүртгэгдсэнээс 15 тохиолдол буюу 60% нь 1-3 хоног, 30% нь 3-6 хоног, 8% нь 7-14 хоногийн  хүлээгдэлтэй  байна. Өмнөх сард тус тасаг 60 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй  байсан байна.  

НЭМГ-ын харьяа нийт байгууллагуудын 2-р сарын  хэвтүүлэн эмчлэх тусламж   үйлчилгээний хүлээгдлийг  1-р  сарын  хүлээгдэлтэй  харьцуулсан нь:  
 
      НЭМГ-ын  харьяа  зарим байгууллагын  хэвтүүлэн эмчлэх тусламж  үйлчилгээний 2017 оны 02-р сарын                хүлээгдлийн мэдээ  
  
СХД ЭМТ,  ХУД ЭМТ,  НД  ЭМТ,  БГД  ЭМТ-ийн  2-р сарын дотор, мэдрэлийн  тасгийн  хүлээгдэл  /хугацаагаар/ 

    Нийслэлийн түргэн  тусламжийн төвд 1-р  сард 27531 дуудлага ирсэн бол 2-р  сард 22.675  дуудлага ирж 4.856-аар дуудлага  цөөрсөн байна. Нийт дуудлагын 31%-ийг 020 минутад, 34%-ийг 21-40 минутад, 20%-ийг 41-60 минутад, 14%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үзүүлсэн байна.  
    Өмнөх сард  0-20  минутад нийт ирсэн дуудлагын 27,2%,  21-40 минутад 30,5%,  4160 минутад 18,6%, 1 цагаас дээш хугацаанд 23,7% хүрч  үйлчилсэн байна.  
    Түргэн тусламжийн төвийн  2-р  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 9,4%-иар буурч, хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчлэх  тохиолдол 4,2%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  
 
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн  1,2-р  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг  харьцуулсан байдал 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ, мэдээлэл