Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ-ИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний Төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгөв. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа,  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үе үеийн удирдлага, ахмад эмч нар болон эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн баяр хүргэн хэлсэн үгэндээ Монгол улсын хүн амд анагаах ухааны орчин үеийн техник технологи ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж буй Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олныг Эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”- гоор шагнагдсанд талархал илэрхийлэн төвийн хамт олон Та бүхэнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж байна.

Анх 1960 онд улсын төв эмнэлгийн дэргэд байгуулагдсан гэмтлийн тасаг нь түүхэн хугацаанд Монгол улсын хэмжээнд гэмтэл согогийн эмчилгээнд хиймэл түнхний үе солих, нурууны шинэ бяцарсан хугарлыг ар талаас нь бэхлэх, өвдөгний хиймэл үе суулгах, тархины мэс заслын дараах гавлын дутмагшлыг титан бүрхэвчээр нөхөх зэрэг мэс заслуудыг нэвтрүүлсэн анхдагч байгууллага гэдгийг  онцлон тэмдэглэж байна.

Эдүгээ Гэмтэл согог судлалын үндэсний төв нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтэл согог судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ инновацийг нэвтрүүлсэн, үйлчлүүлэгчид ээлтэй орчинд тусламж, үйлчилгээг олон улсын стандартын түвшинд үзүүлж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар чиглүүлэн ажилладаг үндэсний хэмжээний лавлагаа төв болжээ.

Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэргүүлэгч байр сууриа ямагт хадгалан, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан улам их амжилт гарган ажиллахыг Та бүхэнд хүсэн ерөөе.гэлээ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл