Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулна


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзаж, Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2017 онд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн тохижилтын ажлуудаас танилцуулсан юм. Үүний дараа Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан бөгөөд жилээс жилд нийслэл хотод томоохон асуудал болоод байгаа томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн ор, эмч нарын хүрэлцээ зэрэг тулгамдаад байгаа шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудаар талууд санал бодлоо солилцлоо.

Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ НЗДТГ эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж байгаад баярлаж байна.

12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 1481 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 79 хувь (687)-иар хэтэрсэн байна. - Дүүргийн эмнэлгүүдийн 279 насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж, 374 орыг нөөц өрөөнд шинээр байршуулсан.

Нийслэлийн хэмжээнд 1500 хүүхдийн ор байна. Судалгаагаар 14000 хүүхэд ТТТӨ –өөр өвчлөх магадлалтай. Цэргийн госпиталд хүүхдийн 50, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн ор хуваарилсан байгаа. Тийм учраас ор бэлтгэх, эмнэлэг бэлтгэх гэхээсээ илүү томуугийн үеийн менежментийг сайжруулах хэрэгтэй байна.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээ хангалтгүй явагдаж байгаа бөгөөд нэг иргэнээр тооцсон санхүүжилттэй.  Орон байр, багаж, тоног төхөөрөмжийг улсын болон орон нутгийн төсвөөр хангадаг боловч үйлчлүүлэгчээ дүүргийн болон  төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд рүү явуулж тэдгээр эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна.  Улсын хэмжээний 218 ӨЭМТ –д Эрүүл мэндийг дэмжих сангаас 2,5 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт сурталчилгаа хийхэд зориулж тэгш хуваарилсан байгаа. ӨЭМТ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага учир хариуцлага тооцох механизм алга. Мөн үйл ажиллагааг дүгнэхдээ гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудалд  анхаарал хандуулахыг хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл