ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, НЭМ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд томуу томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.
Нярай, эх хүүхэд, дархлаажуулалт, хөдөлгөөн засал, нүд, зүрх судас, сэргээн засах эмчилгээний кабинет, нэгдсэн лабораторийн үйл ажиллагаатай орж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар тус дүүргийн амбулаторийн нийт 6624 үзлэгийн 11%-ийг ТТТӨ эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 4,56 % өссөн. Нийт томуугийн үзлэгийн 50,3%-ийг 0-5 насны хүүхэд эзэлж байна.
Тус эрүүл мэндийн төв ЭМС-ын 2017 оны 04 тоот албан даалгавар, НЗД-ын А/577 тоот захирамж, НЭМГ даргын 89 дугаар тушаалын дагуу хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 22 цаг , бямба гарагт 16 цаг хүртэл хүртэл уртасгасан цагаар, 350793 утсаар зөвлөгөө өгч ажиллаж байна.