Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулториор өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлж байна


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр/ 2017.12.20/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээний ачаалал, хүлээгдэл, иргэдийн сэтгэл ханамж, цахим үйлчилгээний бодит байдалтай газар дээр нь танилцан, зарим иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

   Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээ нь бүрэн цахимжсан, угтах үйлчилгээ, хөтөч сувилагчийн зохицуулалт жигдэрсэн, кабинетийн үзлэг товлолын дагуу явагдаж байгаа сайн талууд ажиглагдлаа. 
    Амбулаторийн цахим самбараар иргэд үйлчлүүлэх ач холбогдолтой хэдий ч ачаалалтай холбоотой ажиллахгүй байсан. Цахим самбарт цахим дугаар авах утас байхгүй байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна.
    Амбулаторийн зарим тусламж, үйлчилгээний хүлээгдэл өндөр байна. Тухайлбал, цусны дэлгэрэнгүй шинжилгээний хүлээгдэл 8 хоног, дурангийн шинжилгээний хүлээгдэл 2 хоног байна.   
    Хөтөч сувилагч нарын тусламж, үйлчилгээний талаар иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөгөө дутмаг байгаа нь иргэдийг бухимдуулах эрсдэлтэй тул цаашид анхаарч ажиллах хэрэгтэй байна.
    Орон нутгийн иргэд 10-14 хоногийн хугацаанд шинжилгээ бүрдүүлж байгаа нь иргэдийг чирэгдүүлж байна. Иймд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар ЭМЯ-аас анхаарч ажиллана. 

Холбоотой мэдээ, мэдээлэл