Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэ сард 43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана


Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын харилцагч салбарын нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сард Япон, БНСУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. 

Энэ удаагийн сургалтанд УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЗӨСҮТ, ЭСҮТ-ийн нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар дараахь 6 чиглэлээр  сургалтанд хамрагдана.

Үүнд: 

  1. Элэг шилжүүлэн суулгах
  1. Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи
  1. Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал
  1. Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ
  1. Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй
  2. Мөч хадгалах боломтой үеийн хадврын нөхөн сэргээх эмчилгээ
  3. Электорфизиологийн оношилгоо, эмчилгээ


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ эхний ээлжинд БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар удахгүй явна. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэйг хэллээ.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл