Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХЕПАТИТИЙН ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ  ХАМРАГДАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


2017.12.25

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн “Журам батлах тухай” А/94, А/193 дугаар тушаалын дагуу “Даатгуулагчийг элэгний В,С вирүсийн шинжилгээнд хамруулах бүртгэлийн маягт”-аар хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүний мэдээллийн санг “elegbuten.mohs.mn” програм хангамж дээр 06 сараасэхлэнүүсгэж байгаа хэдий ч үзлэгт хамрагдагсдын мэдээлэл дутуу орж байгаа тул үзлэгийн мэдээг урьдчилан боловсруулсан маягтын дагуу 21 аймгаас утсаар мэдээллийг авч байна.

2017 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн мэдээгээр нийт353445 хүн хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1хувийг эзэлж байна.(Дүрслэл 1)

Мэдээллийн сан дахь эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 43.7байгаа бөгөөд утсаар мэдээлсэн хамрагдалтын хувиас 3.4 хувиар бага буюу 25504хүний мэдээлэл мэдээллийн санд ороогүй байна.

Дүрслэл 1. Хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь, аймгаар

Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Сүхбаатар,Дундговь,Өвөрхангай, Архангай,Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Дорнод,Орхон аймгуудад хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь аймгийн дундажаас дээгүүр үзүүлэлттэй байна. (Аймгийн дундаж хувь 60.4)

Булган, Баян-Өлгий, Улаанбаатар хотод хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь 40 хувиас доош үзүүлэлттэй хэвээр байна.

Энэ 7 хоногт эрт илрүүлгийн хамрагдалтын хувь Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад 1-ээс дээш хувийн өсөлттэй байна. Говь-Алтай, Говьсүмбэр,Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтийаймаг болон Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногоос хамрагдалтын хувь нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд эрт илрүүлгийн хамрагдалтын хувь өнгөрсөн 7 хоногоос 0.2 хувийн өсөлттэй байна.

Хүснэгт 1. Хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь, 7 хоногоор, аймгаар

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ, мэдээлэл