Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн үнэлгээний баг ажиллав.


Эрүүл мэндийн яам Японы ЖАЙКА байгууллагатай хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараахь сургалтыг боловсронгуй болгох замаар Эрүүл мэндийн анхан болон хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой юм.   

Төсөл хэрэгжээд 2.5 жилийн хугацаа өнгөрч байгаа тул өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх, үлдсэн 2.5 жилийн хугацаанд төслийн үйл ажиллагааны матрикст шаардлагатай өөрчлөлтийг оруулах эсэх асуудлыг судлах зорилгогоор Японы ЖАЙКА байгууллагын  төв, Японы Олон улсын эрүүл мэндийн судалгааны төв, Токиогийн их сургуулийн төлөөлөл оролцсон үнэлгээний баг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд ирж ажиллалаа.

Төслийн үнэлгээний баг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзаж  цаашид төслийн хүрээнд нэмэлтээр тусгах үйл ажиллагааны талаар санал  солилцсоны зэрэгцээ төслийн загвар аймаг болох Орхон, Булган аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж төгсөлтийн дараахь сургалтыг явуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар танилцаж, санал солилцсон байна.  

Үнэлгээний баг 12 дугаар сарын 07-ны өдөр ЭМЯ-нд төслийн хэрэгжилтийн явцад хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулахын зэрэгцээ цаашид төслийн хүрээнд нэмэлтээр хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааг эцэслэн тохирч  энэ тухай протоколд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Япон дахь ЖАЙКА байгууллагын Хүний хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн 4 дүгээр багийн ерөнхий зохицуулагч Ашида Тацүя нар гарын үсэг зурав. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат төслийн үнэлгээний багийн гишүүдийг хүлээн авч уулзан 2018 оны 1 дүгээр сард  зохион байгуулах төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар холбогдох баримт бичигт албан ёсны нэмэлт оруулж талууд гарын үсэг зурахаар тохиролцсон байна.  

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл