Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, 2017 оны ажлын гүйцэтгэл, болзошгүй зудын эрсдэл болон хохирол багатай даван туулах төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Үндэсний зөвлөлд яамд, Онцгой байдлын ерөнхий газрын эрх бүхий удирдах албан тушаалтнууд багтдаг. Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож,
Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөл”-ийн 2017 оны 1 дүгээр хурлын шийдвэр /Монгол Улсын Шадар сайдын 2017 оны ЗГ-2/148 тоот / -ийн дагуу тус яам нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн сайд, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга нар хүн амын нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулах, анхны тусламжийн сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий “Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г 4 жилийн хугацаатайгаар баталсан.
- Эрүүл мэндийн болон Донорын тухай хуульд нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тусгагдсан зарим чиг үүргийг Монголын Улаан загалмай нийгэмлэг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинэчлэн баталсан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.6.1-д заасны дагуу 2018 оны төсөвт нийт 120.964.000 төгрөгийн санхүүжилтийг баталсан.
- “Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.