Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан хооронд 2015 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу БНСУ-ын Дүрс оношилгоо, Цөмийн оношилгооны төвд суралцаж байгаа 5 мэргэжилтэнтэй уулзав.
Тус уулзалтанд ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д. Оюунчимэг, ЭМЯ-ны Салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С. Эрдэнэтуяа нар оролцож суралцагчдын өнгөрсөн 6 сарын сургалтын үр дүнтэй танилцлаа. Уулзалтын төгсгөлд Дэд сайд Л.Бямбасүрэн суралцагчдад хандан 2018 онд сургалтын хөтөлбөрөө амжилттай дуусгаж ирээд ЭМЯ-тай байгуулсан гэрээний дагуу Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажиллах талаар зөвлөв.