Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ТЭМБҮҮ, ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАМЖ”- Д ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ.


2017 оны 12 сарын 07-ний өдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд “Тэмбүү, төрөлхийн тэмбүүгийн оношилгоо, эмчилгээ, хүний нөөцийн чадамж”-д хийсэн үнэлгээний дүнгийн хэлэлцүүлэг уулзалт боллоо.

Уг уулзалтанд ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ, Глобаль сан, АШУҮИС, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Өрхийн эрүүл мэндийн холбоо, 9 Дүүргийн эрүүл мэндийн төв, Аймгийн эрүүл мэндийн газар, БОЭТ, нэгдсэн эмнэлгүүд, сум, өрхийн эмнэлгийн дарга, чанарын менежер, БЗДХ-ын эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, лабораторийн эмч, лаборант зэрэг 151 хүн оролцсон.

Уулзалтыг дэд сайд Л.Бямбасүрэн нээн Улсын хэмжээнд бүртгэгдсэн БЗДХ-ын өнөөгийн байдлыг товч танилцуулав. Мөн хөндлөнгийн байгууллага болох АШУҮИС-ийн судалгааны багийн хийж гүйцэтгэсэн “Тэмбүү, төрөлхийн тэмбүү өвчний оношилгоо, эмчилгээ, хүний нөөцийн чадамж”-д үнэлгээ өгөх судалгааны дүн, тайлан, зөвлөмжийг хэлэлцэж, гарсан зөвлөмжийн дагуу цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд төлөвлөх зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн.

Уг уулзалтанд оролцогчид судалгааны үр дүнгээс үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.

Уулзалтаас судалгааны зөвлөмжинд оролцогчдын нэмэлт саналыг тусган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл