Улсын эмнэлгүүдийн эмийн худалдан авалтыг оновчтой болгон сайжруулж, төрийн худалдан авалтын тогтолцоог дэмжих замаар сайн чанарын, боломжит үнийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл АХБ-ны техникийн туслалцаатайгаар 2016 оноос эхлэн хэрэгжиж байна
Төслийн зорилго: Улсын эмнэлгүүдийн эмийн худалдан авалтыг оновчтой болгон сайжруулж, төрийн худалдан авалтын тогтолцоог дэмжих замаар сайн чанарын, боломжит үнийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх
Энэ төслийн хүрээнд Үндэсний хэмжээнд улсын эмнэлгүүдийн эмийг нэгдсэн худалдан авалт хийх систем нэвтрүүлэх, Улсын эмнэлгүүдийн эмийн санг 2 талын үйлчилгээтэй болгох амбулаториор үйлчлүүлэгчдэд эмээр үйлчилдэг болгох, Эмийн зохицуулалтын чиг үүргийг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаанууд хэрэгжиж байгаа.
Энэ төсөл нь эрүүл мэндийн салбарт төдийгүй улсын эдийн засагт ч чухал үр нөлөөтэй төсөл. Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нэг шалгуур нь энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх явдал. Тийм ч учраас ЭМЯ-наас төслийн хэрэгжилтэд анхаарч, манай Эм үйлдвэрлэл, технологийн газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2016-2018 онд энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд туссан байгаа.
Энэ төслийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дараах ажлуудыг хамтран хийж гүйцэтгээд байна. Үүнд:
Ø Улсын хэмжээнд төрийн өмчийн эмнэлгүүдэд 2018 онд хэрэглэгдэх нийт эмийн төсвийн 10%-д “Ерөнхий гэрээгээр худалдан авах 17 нэрийн эмийн нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ø Хөдөө орон нутгийн сумын эмийн эргэлтийн санд үнэлгээ хийж цаашид сумын өрхийн эрүүл мэндийн төвд эмийн эргэлтийн санг шилжүүлэх, эсвэл менежментийн хувьчлалаар ажиллуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ирүүлээд байна.
Ø Эм, эмнэлэгийн хэрэгсэл болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний хууль боловсруулах ажилд техникийн дэмжлэг үзүүлж 8 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.
Ø Эмийн зохицуулалтын чиглэлээр эм зүйн салбарын мэрэгжилтнүүдийг чадавхжуулах сургалт, уулзалтуудыг зохион байгуулж хамтран ажиллаж байна.
Ø Мөн төслийн хүрээнд Монгол улсын “Эмийн үнэ”-ийн болон “Хуурамч эмийн тархалтын судалгаа”-г баруун, зүүн, төвийн бүсэд судлаачдын багаар хийж гүйцэтгүүлэн дүнг хэлэлцүүллээ.