Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхжуулах нь” сургалт боллоо


ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ-тай хамтран 2017 оны 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажиллаж байгаа болон нэр дэвшсэн 105 мэргэжилтэн оролцож байна.

Сургалтын нээлтэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Д.Очирбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад магадлан итгэмжлэл чухал  үүрэгтэй. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны чанар, үр дүн нь шинжээчийн хийсэн үнэлгээ, гаргасан дүгнэлтийн үнэн, зөв бодит байдлаас хамаардаг. Иймээс шинжээчийн үүрэг, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй сургалтыг зохион байгуулах шаардлагатай байдаг бөгөөд шинжээч ч өөрөө мэдлэг чадвараа дээшлүүлэхэд анхаарч саначлагатай ажиллах нь чухал. Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү сургалт нь та бүхнийг чадавжуулах суурь сургалт болох бөгөөд 2018 оноос эхлэн шинжээчдийг чадавхжуулах сургалтыг  тасралтгүй явуулж, хамтран ажиллана” гэж онцлон хэлэв.

            Энэрүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, үнэлгээ хийх арга зүйгээр хангах замаар магадлан итгэмжлэх үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд дараах агуулга бүхий хөтөлбөрөөр зохион байгуулагдаж байна.  Үүнд:

Модуль 1. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин

Модуль 2. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчийн үүрэг, хариуцлага, ур чадвар

Модуль 3. Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх  нь

Модуль 4. Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт  /шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх/

Холбоотой мэдээ, мэдээлэл