Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай үйл ажиллагааг хэрэгжүүлж хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан боллоо.
Хуралдааныг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн удирдан явуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамдын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Дэд сайд ноён Деок-чёл Квон нар Хурлын Протоколд гарын үсэг зурж, Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төв хоорондын хамтран ажиллах санамж бичиг Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон БНСУ-ын Сөүл Сайнт Мари эмнэлэг хоорондын хамтран ажиллах санамж бичиг байгуулагдлаа.