Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн оюутны спортын наадамд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгох батламж гардууллаа


Дэлхийн оюутны спортын XXVIII Универсиад БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 дугаар сарын 3-14-ны өдрүүдэд 12 хоногийн турш амжилттай үргэлжлэн таван тивийн 137 орны 10,711 төлөөлөгчид оролцсон. Универсиад спортын 18 төрөлд болж, 272 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. “Гванжу-2015” Универсиадад Монгол Улс спортын 12 төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг бэлтгэн, зохион байгуулж оролцуулсан билээ. Монголын баг тамирчид дэлхийн оюутны Универсиадаас жүдо, буудлагын спортын төрлүүдээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл нийт 5 медаль авч, дэлхийн 137 орноос 24 дүгээр байранд орсон амжилт үзүүлсэн юм.

Ийнхүү Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.

 Дэлхийн оюутны спортын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг гардууллаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл