Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хордлогын голомтонд мэргэжлийн баг ажиллаж байна


Өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-ний орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа талаар мэдээлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  тухайн голомтод  хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багийг томилон ажилуулж байна. Тус багт Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С. Юндэн, НЭМҮТ- ийн Тандалт судалгааны албаны дарга Н.Даваадорж, ХӨСҮТ- ийн Тархвар судлаач С.Нямсүрэн, их эмч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг  газар дээр нь өвчтөнүүдийг оношилж, эмчилэхээр  ажиллаж байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 35 хүнээс одоогоор 25 нь  аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаа нь гэртээ өрхийн эмчийнхээ хяналтад байна. Эмнэлэгт хэвтсэн 25 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байсан бол өнөөдрөөс  бие нь сайжирч байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл