Дундговь аймгийн томуу, томуу төст болон салхинцэцэг өвчний цагийн байдлын талаар цахим хурал хийлээ. Хурлаар томуу, томуу төст өвчний тархвар зүйн болон эмнэлзүйн онцлог, эмчилгээний талаар холбогдох албаныхан харилцан санал солилцлоо. Ирэх 7 хоногт томуугийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр цахим сургалт хийхээр боллоо.