Шүд бол дотор эрхтэнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь болдог. Шүдний өвчнөөс олон өвчин үүсч даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх бөөр өвчлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 90 гаруй хувь, буюу нийт хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй, нэг хүүхэд дунджаар 3-6 шүдний цооролттой гэсэн судалгаа байдаг.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шүдний кабенитын нээлтэнд оролцох энэ үеэр дээрх асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлж, Сонгиохайрхан дүүргийн 65-дугаар сургууль дотор шүдний кабинетыг байгуулжээ. Ингэсэнээр Ханын материал орчмын хүүхдүүд илүү ойр газарт шүдээ үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж байгаa юм. Давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж, эмчлэх амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.
Энэ үер эрүүл мэндийн :сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.