Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндэд анхаарал хандуулна


Нэгдсэн Үндэстний Байгууллага, бусад олон улсын байгууллагууд Өмнөговь аймагт эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэнд, хөгжлийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр дэмжиж хэрэгжүүлдэг. Гэвч нарийн уялдаа зохицуулалттайгаар, цогц үр дүнд хүрэх, шинэлэг, бүтээлч арга барил бүхий нотолгоонд суурилсан нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь тус аймгийн хүн ам болон хөгжлийн төлөө хамтрагч байгууллагуудын эрх ашигт илүүтэй нийцэх юм. Энэхүү зорилгын хүрээнд Австралийн Элчин сайдын яамнаас 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын удирдлагууд, Оюу толгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцсон. Энэхүү хэлэлцүүлгийн мөрөөр НҮБ-ын Хүн амын сангийн зохион байгуулалтаар олон улсын зөвлөх Монгол улсад ажиллаж, Өмнөговь аймагт эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, нэгдсэн хөтөлбөрийн логик хүрээг боловсрууллаа. 

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудалд чиглсэн нэгдсэн хөтөлбөрийг танилцуулах хурал Улаанбаатар хотноо 2017 оны 11-р сарын 29-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгуулагдлаа. Тус хуралд  Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, НҮБ-ын Хүн амын суурин төлөөлөгч Наоми Китахара, Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, Өмнөговь аймгийн Засаг дарга Н. Наранбаатар болон Оюу толгой ХХК-ын Орон нутгийн харилцааны ерөнхий менежер Ш. Байгалмаа болон сум, орон нутгийн бусад төлөөллүүд оролцож тус аймгийн залуучууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, Өмнөговь аймагт хэрэгжүүлэх хөтөлбөрийн логик хүрээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, өөрсдийн саналаа тусгалаа. Өмнөговь аймгийн залуучууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын манлайлал чухал болохыг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд онцлон тэмдэглэлээ. Энэхүү санал болгож буй хамтын шинэлэг үйл ажиллагааны зорилго нь Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын дундах нийгмийн ба эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг эрс сайжруулахад оршиж байгаа бөгөөд  хамтын ажиллагаа нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл