Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УУШИГНЫ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЧУУЛЛАА


2017 оны Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр-ийн хүрээнд Монголын Уушги Судлалын Нийгэмлэг УБ Сонгдо эмнэлэгтэй хамтран “Уушгины архаг бөглөрөлт өвчний оношилгоо, эмчилгээний асуудал” сэдэвт олон улсын хурал, семинар, практик дадлагыг 2017 оны 11-р сарын 24 – 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.    Энэ хуралд ЭМЯ-ны харъяа лавлагаа шатлалын эмнэлгүүд, АШУҮИС болон бусад эрүүл мэндийн  байгууллагуудын 100 гаруй  эмч, багш, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нар оролцсоны зэрэгцээ Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан–Уул, Орхон, Булган, Хэнтий, Төв аймаг зэрэг хөдөө орон нутгийн уушгины эмч нар хүрэлцэн ирж мэдлэг, мэргэжлээ дээшлүүллээ.

Энэ хурлын гол зорилго нь “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх дэлхийн санаачлага (GOLD) байгууллагаас гаргасан  уг өвчнийг эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй удирдамж, стратегийг Монгол оронд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм. Дэлхий дээр жил бүр 3 сая гаруй хүн, цаг тутамд 250  гаруй хүн УАБӨвчнөөр нас барж байгаа бөгөөд дэлхийн хүн амын нас баралтын шалтгаанаар 4-р байранд жагсаж байгаагаас харахад энэ өвчний талаар манай улс нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаадлагатайг нотолж байна. ДЭМБ-ын судалгаагаар уг өвчнийг 2020 он гэхэд дэлхийн хүн амын нас баралтын 3-р шалтгаан нь болно гэдгийг нотолсон байна.

Энэ өвчний үндсэн шалтгааны нэг нь тамхидалт бөгөөд тамхинаас болж дэлхий даяар жил бүр зургаан сая хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт байгаа нь энэ өвчин дэлхийн нийтийн анхаарлыг татсан өвчин гэдгийг  мөн батлан харуулж байна.

  •    ушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ)-г  үүсгэх бас нэг үндсэн шалтгаан нь  агаарын бохирдол бөгөөд Монгол орны хувьд энэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа билээ. Манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, хотын авто замаар өдөр бүр 200 гаруй мянган авто машин зорчиж, замын түгжрэл ихээр үүсч, улмаар машины яндангаас ялгарч буй хорт утаа, мөн түүнчлэн гэр хорооллын 177,0 мянган айл өрхийн хэрэглэж буй гэрийн зуухны яндангийн утаа зэргээс үүдэлтэй   260 гаруй төрлийн хорт бодис агаарт дэгдэж байгаа нь Монгол улсад цаашдаа энэ өвчнөөр өвдөх хүний тоо улам бүр ихсэнэ гэдгийг харуулж байна.
  •      ЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдол өндөртэй хотуудын нэг аль хэдийн болсон бөгөөд агаарын бохирдол аюултай хэмжээнээс даруй 14 дахин илүү байна гэж дүгнэжээ.

Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол оронд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой орон нутгийн агаарын бохирдлын хэмжээ Монгол Улсын стандартаас давсан үзүүлэлттэй байгааг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд танилцуулсан байдаг.

      Энэхүү олон улсын хуралд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотын Бао эмнэлгийн уушиг, сэхээн аьдруулах тасгин эрхлэгч Лю Тао, Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Хан Бао тэргүүтэй төлөөлөгчид,  мөн ОХУ-ын Буриад Улсын Амьсгалын эрхтэн судлалын Төийн дарга АУ–ны доктор, доцент Е.В.Григорьева тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцон илтгэл хэлэлцүүлж, УАБӨ-ний оношилгоо, эмчилгээний талаархи өөрийн орны эрүүл мэндийн байгууллагын туршлагыг хуваалцлаа.

Хурлын 2 дахь өдөр УБ Сонгдо эмнэлэг дээр уушгины эмч нарт зориулсан сургалт зохион байгуулж нийт 60 орчим уушгины эмч оролцлоо. Сургалтын үеэр УАБӨ– ий геномын талаар хийгдэж буй судалгааны үр дүн, АЭЭ – ийн оношилгоо, эмчилгээнд гарч буй дэвшилтэт аргын талаар танилцуулж, Амьсгалын эрхтний эмчилгээнд инвазив бус зохиомол амьсгал, цусны хийн шинжилгээний ач холбогдлын талаар онолын мэдээлэл солилцож практик дадлага зохион байгууллаа. Дашрамд дурдахад манай улсын хувьд “УАБӨ-тэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 оноос GOLD-ын албан ёсны гишүүнээр элссэн юм. 2017 оны УАБӨ-тэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан олон улсын хурлыг УБ Сонгдо эмнэлэг болон эрүүл мэндийг дэмжигч бусад байгууллагуудын дэмжлэг туслалцаатайггар зохион явууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл