Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдлээ


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон  “Эдгэрэл –Итгэл найдвар” сэдэвт  гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ “Энэрэл” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2017 оны 11 сарын 27-29-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд  нээлээ. Энэ үзэсгэлэнд 200 гаруй сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн  500 гаруй бүтээл тавигдлаа. Зураг, гоёл чимэглэл, гипсэн бүтээл, оёдол,  хатгамал, шүрэн урлал,  шавар урлал, чимэг зүүлт, эсгий болон цаасан урлал, талх нарийн боовны төрөл    гэх зэрэг олон төрлийн сонирхолтой бүтээлүүд тавигдав.

Бүтээлүүдийн  хажууд өөрснийхөө бичсэн шүлгийг  тавьж, талх нарийн боовны амталгаа зохион байгуулсан нь иргэдэд  онцгой таашагдав.   Сэтгэцийн эмгэгтэй гэхээр нэг л хэцүү, ямар нэгэн  чадамжгүй хүн байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг бол энэ өдрүүдэд сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүмүүсээс ямар олон чадвараар илүү, эрүүл хүний санаанд ормооргүй гайхамшигтай бүтээлүүдийг  хийж чаддаг болохыг харуулав. Нээлтэн дээр СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л. Насанцэнгэл, Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Алтанзул, ЭМЯ-ны  НЭМГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвжав нар үг хэлж, тус төвийн сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ  хариуцсан 10 мэргэжилтэнгүүд өөр өөрийн эмчилгээний төрлөөр хийсэн бүтээлээ тайлбарлалаа. 

Ер нь орчин үед сэтгэцийн эмгэгтэй хүний хамгийн гол эмчилгээний нэг нь Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ байдаг гэж  үздэг. Тэгвэл энэ үзэсгэлэн нь энэ хүмүүсийг  нийгэмд эерэг талаар сурталчилсан, иргэд болон шийдвэр гаргагч нарт тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг мэдрүүлсэн том арга хэмжээ боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл