Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Амгалан” амаржих газарт 50 ор нэмэгдүүлэхээр боллоо


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа. Сайд Д.Сарангэрэл үйл ажиллагаатай танилцах явцдаа тус амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Мэс засал мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг болон Төрөх тасгийн үйл ажиллагааг илүүтэй онцолсон бөгөөд эдгээр тасгуудад үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй уулзан тэдний санал сэтгэгдэлийг сонслоо. Мөн 2018 оны төсөвт тус амаржих газарт нэн шаардлагатай байсан нэмэлт 50 орны санхүүжилтийг шийдвэрлэсэнээ дуулгаллаа.

Мөн тус амаржих газрын “НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ”-ийн нээлтийн үйл ажиллагаад оролцож, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч” болон “Нярайн утлагын аппарат”-ыг хүлээлгэн өглөө.  Энэ үер эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий үйл ажиллагаа тодорхой болсон. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болгохоор эхнээсээ шийдвэрүүд нь гараад байна. Ингэсэнээр иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаа, үүн дээр нэмээд мэдээж хэвлэл мэдээлэл. Энэ асуудалд дорвитой ахиц гарна гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар та бүхэн  ч гэсэн саналаа ирүүлээрэй. Нөгөөтэйгүүр мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байгаа иймээс олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ cурталчилан таниулах, мэдээлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Үүний дараа сайд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн яамнаас баримталж буй үйл ажиллагааны 5 чиглэл болох эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах, эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн яаманд шилжүүлэн төвлөрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, үр дүнг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч ажиллах, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарын  бодлогыг  танилцуулан,  тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгсөн.

Мөн тус эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудын нэг болох орон тоо,  түргэний машины асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг  хэлээд  2018 оны төсөв дээр нийт 40 орон тоог нэмэгдүүлэн баталсан, нэг алсын түргэний машины асуудлыг шийдвэрлэн хүлээлгэн өгөхөд бэлэн болж буй мэдээг дуулгасан.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл