Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ АЖЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА


Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран энэ сарын 27-28-ны өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ  Өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний дийлэнх хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар зохицуулж, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартаар өрхийн эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтан ажиллахаар тусган оруулсан. Энэхүү стандарт ёсчлон батлагдсан тул батлагдсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөх ёстой. Өнөөдрийн байдлаар нийт 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 90 орчим хувь нь нийгмийн эрүүл мэндийн ажилтныг ажиллуулж байна гэсэн судалгаа бий.   Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн ажилтан чиг үүргийн хүрээнд ямар ажлыг гүйцэтгэх, хэнтэй хамтран ажиллах, үйлчлэх хүрээний хүн амд ямар тусламж, үйлчилгээг үзүүлэх нь тодорхойгүйн улмаас эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж буй эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжрахгүй байна. Иймд 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулахад тулгамдаад буй асуудлыг хэлэлцэн, зөвлөмж боловсруулах, нийгмийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэж буй их, дээд сургуулиудад санал хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах тул энэ 2 өдрийн хэлэлцүүлэгт хүн бүр дуу хоолойгоо сонсгож, идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ. Сургалт маргааш үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл