Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэтхэг улстай уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллана


Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Энэтхэгийн элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шанкер Гоелыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох талаар ярилцлаа. Мөн арванхоёрдугаар сарын  15-нд Эрүүл мэндийн яам, Энэтхэгийн элчин сайдын яам хамтран  уламжлалт анагаах ухааны эмч судлаач нарын дунд нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлгийн зохион байгуулахаар болсон. Энэ үер Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ  Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ 2009 онд, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын АЮУШ яам хооронд уламжлалт анагаах ухаан, гомеопатийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг 2015 онд байгуулагдсан талаар онцолсон юм. Түүнчлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа тухай дурдлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл