Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээ нь “Албан ёсны статистикийн мэдээлэл”-ийн төрөлд ордог.
- Дотоодын нийт бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолоход ашигладаг ихээхэн чухал мэдээлэл юм.
Иймээс хувийн хэвшлийн байгууллагууд статистик мэдээ гаргахад ихээхэн ач холбогдол өгч үнэн зөвөөр тайлагнах нь чухал юм.
Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд” цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд ЭМХТ-ийн Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын албаны мэргэжилтэн Б.Доржмягмар анхаарах асуудлуудын талаар зөвөлгөө өгч харилцан ярилцан, асуултад хариуллаа.
Сургалтаар:
- ЭМХХБ-ын орлого, зарлагын мэдээний хэрэглээ, ач холбогдол
- Хугацаа
- Орлого, зарлагын мэдээний маягт
- Орлого, зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд
- ЭМТ201.27.2 маягтны тухай
- Хариуцлага, хяналт сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
Цаашид энэ сургалтаар мэдэж авсан мэдлэг, мэдээллээ аймгийнхаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд хүргэх ажлыг тухайн аймгийн сургалтад оролцсон мэргэжилтнүүд зохион байгуулах юм.