Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УХТЭ болон ХХААХҮЯ-ны хамтарсан “Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулж, нянгийн тэсвэржилтээс сэргийлье” аян Дундговь аймагт хэрэгжлээ


“Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулж, нянгийн тэсвэржилтээс сэргийлье” аяны хүрээнд 2017 оны 11-р сарын 14, 15-нд  УХТЭ-ийн эмч, эм зүйчид, ХХААХҮЯамны мэргэжилтнүүд Дундговь аймгийг зорьж аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, малчидтай уулзалт хийж, сургалт мэдээлэл хүргэлээ.

Уг арга хэмжээнд:

ХХААХҮЯамны мэргэжилтэн Д.Хүрэлбаатар

УХТЭ-ЭЭОД С.Байгалмаа

Эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн захирал Д.Ууганбаяр

УХТЭ- Эм зүйн тасгийн эрхлэгч Б.Мөнхжаргал

УХТЭ- Эмэгтэйчүүдийн эмч Я.Дашпагма

УХТЭ-Клиник эм зүйч Г.Дашдулам

Жолооч нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.

Сургалтан, үзлэгт нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, малчид хамрагдсан . 

Сургалтын үеэр

  • Нийт 2000 гаруй тараах материалыг иргэдэд тараасан – Үүнд: 3 төрлийн  брошур, 2 төрлийн магнет, 4 төрлийн тараах материал (A5 хэмжээтэй), 5 төрлийн тараах материал (A1 хэмжээтэй), 400 гаруй амлалтын хуудас
  • 400 гаруй иргэд, малчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд витаминжуулалт хийлээ.

Дундговь аймгийн иргэд малчдад УХТЭ-ийн эм зүйн тасгийн эрхлэгч Б.Мөнхжаргал, УХТЭ-ийн клиник эм зүйч Г.Дашдулам нар Антибиотикийг өөрөө дур мэдэн хэрэглэхийн хор уршиг, зах зээл дэхь ижил үндсэн үйлчлэгч бодистой, олон нэр төрөл, антибиотикийг хэрхэн зохистой хэрэглэх, антибиотикийн тэсвэржилтийн талаар мэдээлэл хийв.

Дундговь аймгийн иргэд болон малчдад ХХААХҮЯамны мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн захирал Д.Ууганбаяр нар “Малд хэрэглэдэг антибиотикийн зохистой хэрэглээ” сэдвээр мэдээлэл хийв.

Image may contain: one or more people and people standing

Дундговь амйгийн иргэд, малчид антибиотикийг зөвхөн эмчийн жорын дагуу хэрэглэх амлалтыг өглөө.

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд

  • Одоогийн байгаа хамгийн сайн нотолгоонд суурилан, шаардлагатай тохиолдолд тохирох антибиотик эмийг зөв зохистой зөвлөнө.
  • Өвчтөн, гэр бүл, найз, олон нийтэд тасралтгүй антибиотик эмийг эмчийн зөвлөсөн жорын дагуу хатуу чанд мөрдөн уух, өөрийн дураар антибиотик эмийг хэрэглэхгүй байх, бусдад өөрийн эмийг өгөхийг хориглох талаар боловсролыг олгоно.
  •  Халдварыг гэр бүл, олон нийтэд тараахаас сэргийлж, эрүүл ахуй болон бусад арга хэмжээг авч ажиллахыг дэмжин ажиллана.
  • Нянгийн эсрэг шинэ антибиотик эм болон оношлогооны технологийн судалгаа, хөгжлийг дэмжин ажиллана гэдгээ амлаж амлалт өглөө.

 

 

УХТЭ-ийн эмэгтэйчүүдийн эмч Я.Дашпагма Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-т хэвтэн эмчлүүлж  байгаа 7 эмэгтэйг ЭХО-д харж, дотуур үзлэг хийн эмчилгээ бичиж, зөвлөгөө өгөв. Мөн умайн хавдартай эмэгтэйд  мэс засал эмчилгээ хийлээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл