Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзлаа


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Уламжлалт анагаах ухааны эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал Ч.Чимэдрагчаа, тус нийгэмлэгийн хүндэт профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагвацэрэн нартай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уулзав. Уулзалтанд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн дарга Д.Шинэтуяа нар байлцлаа.

            Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Европын орнуудад уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж, улс орноо төдийгүй Монголын уламжлалт анагаах ухааныг сурталчилж байгаа монгол эмч нараа урамшуулах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагааг Уламжлалт анагаах ухааны эмч судлаачдын нийгэмлэгээс 2 дахь удаагаа Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо зохион байгуулахыг бодлогын хувьд дэмжсэн  гэдгийг дурдаад мэргэжлийн зэргийн  шалгалтанд тэнцэж, зохих шалгуурыг хангасан, Польш Улсын Варшав, Катовиц, Освецин, Вема зэрэг 10 хотод амжилттай ажиллаж байгаа дараахь 23 уламжлалт анагаах ухааны эмчийн "Мэргэжлийн зэргийн үнэмлэх"-ийг нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимэдрагчаад хүндэтгэлтэйгээр гардуулав.

Овог

Нэр

Ажиллаж байгаа хотын нэр

Мэргэжлийн зэрэг олгох мэргэшлийн төрөл

Олгох зэрэг

  1.  

Батаа

Амарбаяр

Катовиц

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Равдан

Баярмаа

Катовиц

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Ёндон

Гэрэлтуяа

Освецин

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Бямбасүрэн

Сайнжаргал

Варшав

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Баатар

Тэгшээ

Вушзкего

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Намсрай

Ундрам

 

Вема

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Батбаяр

Энхжаргал

Варшав

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Ахлах

  1.  

Дүгэржав

Баасансүрэн

Катовиц

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Тэргүүлэх

  1.  

Аюур

Мөнхцэцэг

Варшав

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Тэргүүлэх

  1.  

Сахъяа

Одончимэг

Гтогов

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Тэргүүлэх

  1.  

Цэдэн -Иш

Цэцэг

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Ахлах

  1.  

Тогтохсүрэн

Батбаатар

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Бүдрагчаа

Булганмаа

Катовиц

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Бямбасүрэн

Бямбажаргал

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Ганхуяг

Ганчимэг

Гвочов

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Гомбодорж

Ганчулуун

Катовиц

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Дашжамц

Дэмбэрэлхишиг

Бэнжин

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Тумбаа

Оюун

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Рагчаа

Раднаа

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Бат- Очир

Сарантуяа

Шцечин

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Галсан

Хандаа

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Пүрэвжав

Энэбиш

Варшав

 

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

  1.  

Шагдар

Ядамцоо

Вроблевс

киего

Зүү эмчилгээ судлал

Тэргүүлэх

 

            Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимэдрагчаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр хийгдэж байгаа сүүлийн үеийн ажил, хэвлүүлсэн ном бүтээлийн талаар товч танилцуулж, "Монголын уламжлалт анагаах ухааны нэр томъёо, үг хэллэгийн толь бичиг", "Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей" бүтээлийг Төрийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн ба цаашид "Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей"-г Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулах зорилготой байгаагаа уламжлав.

            Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах, Монголын уламжлалт анагаах ухааны үндэсний болон олон улсын хэмжээний зөвшилцөх уулзалт зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт зохион байгуулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, хэрэгжилтийг тухай бүр тайлагнахыг Эмнэлгийн тусламжийн газарт даалгалаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл