ЭХЭМҮТ нь ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд заасанчлан...“Эх, хүүхдийн өвчлөл эндэгдэлтэй холбоотой мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах, Эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх”... үүргийнхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг цувралаар хийж байна.
2017 оны 11-р сарын 20-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа удирдан, "ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨНӨӨГИЙН байдал” сэдвээр хийлээ.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны Хүүхдийн их эмч Т.Номиндэлгэр, “Өсвөр үеийн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг “Хүүхэд хамгаалалд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ. Уг цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, дүүргийн өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүд, 21 аймгийн өсвөр үеийн эмч, мэргэжилтэн бүхий 55 хүн оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа хуралд оролцогсдод өсвөр үеийн тусламж, үйлчилгээний ажилдаа хариуцлагатай хандаж, үзлэгийн талаарх мэдээллийг үнэн зөв, нягт нямбай, түргэн шуурхай мэдээлэх нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дөхөмтэй болохыг сануулав.