Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ, АХБ-ны хамтарсан багийн гишүүдтэй уулзлаа


Эрүүл мэндийн салбарын тухайд Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 3-р зорилт болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтыг хангах чиглэлээр манай улс 2030 он гэхэд Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх том зорилго тавин ажиллаж байгаа. Энэ зорилтыг хангах чиглэлээр бид НҮБ-ын байгууллагуудын техникийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд, Улс орны хөтөлбөрүүд, АХБ-ны санхүүжилттэй томоохон төслүүд зэрэг олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ бүх төсөл, арга хэмжээ ТХЗ-ын эрүүл мэндийн төдийгүй бусад зорилтуудыг хангахад томоохон хувь нэмэр оруулдаг.

Тухайлбал, бид АХБ-ны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр 2019-2026 оны Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ бол 2017-2026 онд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, 2030 он хүртэлх ТХЗ-ын эрүүл мэндийн зорилтыг хэрэгжүүлэх гарын авлага болох өндөр ач холбогдолтой төсөл.

Эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, бусад бүх салбарт хамааралтай. Бусад салбарын үйл ажиллагааны эерэг, сөрөг үр нөлөө эрүүл мэндэд тусдаг. Тэр ч утгаараа ЗГ эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд олон салбарын хамтын ажиллагааг чухалчилж үзэж байгаа. Энэ бол НҮБ, АХБ-ны ЗГ-т өгч байгаа зөвлөмжүүдтэй нийцэж байгаа. 

Үүнд

  • Агаарын бохирдол Монгол Улсад, нэн ялангуяа УБ хотод нэн тулгамдсан асуудал. Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх шууд болон алсын үр нөлөө нь маш их хор уршигтай. Гэхдээ УБ хотын агаарын бохирдол, хүүхдийн уушгины хатгаа, жирэмсэн эмэгтэйчүүдийн хүүхдийн урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар далайцтай судалгаа өнөөг хүртэл алга байна. Иймээс энэ чиглэлээр та бүхний дэмжлэг туслалцаатай тандалт судалгаа хийх хэрэгтэй.
  • Монгол хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин маш өндөр тархалттай байгаа тухай 2011 онд хийгдсэн судалгааны дүн бидэнд байна. 5-6 настай хүүхдүүдийн 96% нь шүд цоорсон байгаа нь анхаарал татаж байна. Шүдний өвчин бол хүний биеийн бүх өвчний суурь болдог. Шүд цоорох өвчин тархмал байгаа нь МУ-ын 21 аймгийн 331 суманд шүдний эмч, шүдний кабинет байдаггүй, УБ хотод дийлэнх нь ажилладаг шүдний эмнэлгүүд бүгд хувийнх, өндөр төлбөртэй, ард иргэдийн дундах эрүүл мэндийн боловсрол сул байгаа зэрэг олон шалтгаантай. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор ЭМЯ “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тооцоо судалгааг хийж байна.
  • Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны I сараас Эрүүл мэндийн яамны харьяа бие даасан агентлаг болгох шийдвэр УИХ, ЗГ-аас гарсан байгаа. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч иргэд даатгалын үр шимийг хүртэх, даатгалын сангийн хуримтлал эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд зарцуулагдах ач холбогдолтой гэж ЗГ үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын бие даасан агентлаг байгуулах нь томоохон ажил бөгөөд нэлээдгүй сорилт давах болно.

Мөн эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Нүб,Ахб-ын хамтарсан багийн гишүүдийн асуултанд хариуллаа

Холбоотой мэдээ, мэдээлэл