Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ” олон улсын сайд нарын бага хурал амжилттай өндөрлөлөө.


Москва хотноо зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ” олон улсын сайд нарын бага хурал 2 дахь өдрөө сайд нарын салбар хуралдаанаар үргэлжилж, энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд сүрьеэгийн хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдэвт хуралдаанд оролцож, үг хэллээ.

Уг салбар хуралдаанд 9 Эрүүл мэндийн сайд нар оролцож, Тогтвортой хөгжлийн зорилт, ДЭМБ-ын Сүрьеэг устгах стратегид тусгагдсан зорилго, зорилтуудад хүрэхэд тулгарч буй сорилтууд, ялангуяа сүрьеэгийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ, тандалтын тогтолцоонд учирч буй бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой чиглэлүүдээр санал хэлж, харилцан ярилцав. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тодорхой эрсдэлт бүлгийн хүн амын дунд сүрьеэгийн тандалт, хяналтыг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эрсдэлт бүлгийн хүн амын дунд идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулалттайгаар явуулах, үндэсний болон орон нутгийн түвшинд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон сүрьеэгийн тандалтын тогтолцоог сайжруулах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Ялангуяа тохиолдолд суурилсан бүртгэл тайлангийн цахим сүлжээг улам боловсронгуй болгож, үндэсний болон болон орон нутгийн түвшинд тоо баримт, мэдээллийн боловсруулалтыг сайжруулахад нөөц бололцоог нэмэгдүүлэх, үндэсний болон олон улсын түвшний зорилт, шалгуур үзүүлэлтүүдийн явцыг тогтмол үнэлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлэв.

Энэ өдрийн үдээс хойш бага уг хуралд оролцож буй 74 улсын Эрүүл мэндийн сайд нар Сүрьеэг устгах Москвагийн тунхаглалыг батлав. Уг тунхаглалд тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд сүрьеэгийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, хангалттай санхүүжилтийн тогтолцоог бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, салбар хоорондын хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн юм.

Ийнхүү ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ” олон улсын сайд нарын бага хурал амжилттай болж өнгөрлөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл