2017 оны 11 сарын 10-наас 11 өдрийн хооронд Тайвань-Монголын хамтарсан “Титэм судсан дотуурх эмчилгээ” сэдэвт симпозиум The Corporate Hotel and Convention Center Улаанбаатар танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Тайваний Mackay нэрэмжит эмнэлгийн дэд захирал Hung-I Yeh тэргүүтэй тус эмнэлгийн зүрх судасны мэргэжлийн эмч нар болох Cheng-Huang Su, Yih-Jer Wu, Lawrence Yu-Min Liu, Wei-Ren Lan, Cheng-Ting Tsai Chun-Chieh Liu, Hsiao-Yang Cheng, Po-Lin Lin, Wan Ti Hsu нарын нийт 10 эмч нар, Монгол улсын зүрх судасны мэргэжлийн эмч нар болох ШУГТЭ-ийн З.Лхагвасүрэн, Х.Батмягмар, АШУҮИС-ийн Ө.Цолмон, УБ Сонгдо эмнэлгийн Ц.Сумъяа, УХТЭ-ийн Л.Эрдэнэхүү, Ч.Сүрэнжав эмч нар илтгэл тавьж, хуралд 90 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.
Тус хурал манай орны эмч мэргэжилтнүүдэд өөрийн орны нөхцөлд дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдээс суралцах боломж олгож байгаагаараа ач холбогдолтой байлаа.
Мөн Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг болон Тайваний Маккау Memorial Hospital хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын арга хэмжээнд УХТЭ-ийн удирдлагууд, Тайваний Маскау Memorial Hospital-ийн төлөөлөгч эмч нар, Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Mark K.Huang нар оролцлоо.