Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл Мэндийн Яам, Улсын Хоёрдугаар Хоёрдугаар Төв Эмнэлэг хамтран “ Антибиотикийн мэдлэг хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног”-ийг угтуулан “Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулж, нянгийн тэсвэржилтээс сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 сарын 12-нд “Дүнжингарав худалдааны төв”-д зохион байгууллаа.
Аяныг нээж УХТЭ-ийн дарга АУ-ны доктор, клиникийн профессор Г.Баясгалан, ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, ЭМЯ-ны мэргэжилтэн Ч.Амаржаргал үг хэлэв.
Өдөрлөгийн үеэр УХТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх бөгөөд сувилагч нар иргэдийн цусны даралт, ясны сийргэжилт, нүдний хараа, биеийн өндөр жин индекс, сахарын хэмжээг тодорхойлох, эмнэлзүйн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Уг үйл ажиллагаанд 1200 гаруй иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн зөвлөгөө өгөв.