Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас эрүүл мэндийн байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын хяналт хариуцсан мэргэжилтнүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх чадавх, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй, эрүүл мэндийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх нь” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтыг “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ”-ын төслийн санхүүжилтээр зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналт-шинжилгээ, үнэлгээний болон дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн, чанарын менежер нийт 54 эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад оролцлоо.
Сургалтыг зохион байгуулсны үр дүнд сургалтад оролцогсдын хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдлэг дээшилж, мэдээллийг ашиглан үйл ажиллагааны үр дүнг урьдчилан тооцох, бодитой төлөвлөх, нөөцийг оновчтой хуваарилах мэдлэг, чадварыг эзэмшсэн.