Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг холбогдох мэргэжилтнүүдийн хамт ЭМЯ, Японы ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Анхан болон хоёрдахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог сайжруулах нь” төслийн ахлах зөвлөх Иноуэ Нобуэки, төслийн зохицуулагч Нозаки Тамоцү нартай уулзав. Уулзалтаар ЖАЙКА байгууллагын төвөөс энэхүү төслийн дунд хугацааны хэрэгжилтэнд үнэлгээ хийх баг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд ирж ажиллах гэж байгаатай холбогдуулан үнэлгээний багийн ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөг тохирч, үнэлгээний багаас урьдчилан ирүүлсэн тодруулгад хариу мэдээлэл өгсөнөөс гадна урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх Японы эрүүл мэндийн үзлэгийн тогтолцооны талаар мэдээлэл, санал солилцов.